2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Монголыг цементээр боомилох хятадуудын бодлого

Монголыг цементээр боомилох хятадуудын бодлого

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн ху­ралдаанаар 2013 оны Төс­вийн тодотголын тухай хуу­лийн төслийг хэлэлцэж байгаа. 

Өчигдрийн хуралдаан ширүүхэн болж  Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан,  Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөн, тэдний хувьд тун хүнд өдөр өнгөрөх шиг болов.  

 

УИХ-ын гишүүн М.Энх­болдын   “Цемен­тийн үнэ нэмэгдсэн, хө­рөнгө оруулалт, орлого та­салдсанд хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн асуулт Ерөнхий сайдыг хөөрхөн сандаргаж  “Цементийн үнэн дээр өнгөрсөн таван сар дэвшилтэй байсан. Бү­­тэн таван сар үнэ нь тогт­вортой байж байгаад сүүлийн нэг сард өөрчлөлт орчихлоо. 

Цаашдаа бид хөтөлбөрт хамрагдаж, үнэ бууруулна гэж орчихоод авсан мөнгөө зориулалтын бусаар зар­цуулсан байгааг ил тод зарлана. Цементийн үнийг тогворжуулна гэж хө­төл­­­бөрт хамрагдсан ком­па­ниудыг шалгах ажлын хэсэг гаргасан” хэмээх тайл­барыг хийнэ лээ. 

 

Жилийн хоёр сая тон­нын хэрэглээ рүү ойр­тож яваа цемент яах арга­гүй стратегийн ач хол­бог­дол­той бүтээгдэхүүн бол­чихоод байгаа. Монгол Улс хөгжиж дэвшье л гэвэл зам, барилга, дэд бүтцийн салбарт хувьсгал хийх учиртай. 

Гэтэл энэ бүх бүтээн бай­гуулалтыг хөдөлгөгч хүч нь болсон цементээр хэрэгцээгээ хангах нь бай­тугай  өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлтийн өмнө өвдөг сөхөрч, үнэ ханш нь байнга өссөөр байгаа. 

Стратегийн ач холбогдол бүхий  салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуй нэгжид  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ту­хай хуульд 2013 оны дө­рөв­дүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан. 

 

Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач хол­богдол  бүхий  салбарт  үйл ажиллагаа  эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ  49 хувиас илүү га­рах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэжээ. 

Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт  эрдэс баялаг, банк санхүү, хэв­лэл мэдээлэл, харилцаа хол­бооны салбарыг тодорхой  заачихсан байна. Эрдэс бая­лаг гэдэгт шохой, гөлт­гөнө гээд цементийн үйлд­вэр­лэлийн гол түүхий эдүүд орсон байдаг. Гэтэл це­ментийн үйлдвэрлэлийг  дээрх хуульд тусгайлан оруулж заагаагүй нь өнөөдөр биднийг эрсдэлд оруулж болзошгүй аюулд хүргэхэд ойрхон болжээ. 

 

Хятадын  100 хувийн хөрөнгө оруулалттай, жилд нэг сая тонн цемент үйлд­вэрлэх хүчин чадалтай тө­рийн эзэмшлийн  це­ментийн үйлдвэр  Төв аймгийн Сэр­гэлэн сумын нутагт   бариг­даж хэзээ мөдгүй хаалгаа нээх гэж байна. 

Эндээс харахад урд хөршийнхөн  манай хуу­лийн цоорхойг ашиглан це­ментийн үйлдвэрээ Монголд барьж үеийн үед хараат байлгах гэсэн далд санаагаа хэрэгжүүлэх гэж байна гэ­хэд хатуудсан болохгүй. Тус үйлдвэрийн төсөл хэ­рэг­жүүлэгчид 2009 онд  ша­выг тавьж, тууз хайчлан ёсолцгоож байж. 

 

Тухайн үед гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдах гэж байгаад дотоодын үйлд­вэрлэгчид болон зарим эдийн засагчид, холбогдох тө­­рийн бус байгууллагууд эсэр­­гүүцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлж,  хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн энэ талаар дуу хоолойгоо хүргэж байсан. Түүнээс хойш   цаг хугацаа Монголчуудад боломж ол­гож, хуулийн цоорхойгоо “нө­хөх” боломжийг олгосон ч эрх баригчид хүний урманд анзаарч үзээгүйн балгаар Сэргэлэнгийн цементийн үйлдвэр хэзээ мөдгүй ашиг­лалтад орох гэж байна.   Уг нь шинэчлэлийн Зас­гийн газрын гишүүд ба­рилгын материалын үйлд­вэрлэл тэр дундаа  дотоодын цемент үйлдвэрлэгчдээ дэм­жих  байр суурьтай  байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалттай Цементийн үйлд­вэрийг эх орондоо барих ямар ч хэрэггүй баймаар.   

 

Харин бид дээрх хуу­лийн цоорхойг бусдад ашиг­луулахгүйн тулд цементийн үйлдвэрлэл, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хуульчилж нэмэлт, тодот­голыг цаг ал­далгүй хийх хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүд улсын төс­вөө баталж чадахгүй мун­ги­нацгааж байх хооронд хя­тадын төрийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баянгал” нэртэй цементийн үйлдвэрийн ор­чимд  хөл хөдөлгөөн нэмэг­дэж хэзээ мөдгүй тууз хайч­лах нь дөхөж байна. 

 

Төслийн  анхны хэрэг­жүү­лэгч нь өөрчлөгдөж, Бүх хятадын цементийн нэгдсэн холбоо буюу тус улсын тө­рийн өмчит компани  төс­лийг хэрэгжүүлж байгаа нь яваандаа монголыг це­мен­тээр боомилох гэсэн урд хөршийнхний том бодлого гэж хардахаас өөр аргагүй юм.  Хятадууд ашиг хар­даг­гүй, харин бодлого барьж явдаг айхтар улс. Үүнийг гэрчлэх түүхэн сургамж бидэнд бий. 1990-ээд оноос манай ХАА-н салбар тэр дундаа ноос, ноолуур, арьс шир­ний дотоодын үйлд­вэр­лэлийг хятадууд бод­ло­гоор дампууруулсан га­шуун түүхийн балаг одоо ч арилаагүй байгаа. 

Гэтэл бид өнгөрснөөс сур­гамж авсангүй ээ. Хятадын 100 хувийн тө­рийн мэдлийн Цементийн үйлдвэрийг Мон­голд байгуулах нь хөгж­­лийн суурь сал­бар бо­­­лох цементийн үйлд­вэр­лэлийг Хятад улс өөрийн хя­налтандаа байлгах, үндэс­ний компаниудыг сөхрүүлэх бодлого барьж байгаагийн хамгийн тодорхой нотолгоо юм. 

 

Тиймээс  оройтоогүй    дээ­рээ бодлого боловсруу­лагчид эр­чим хүч, ган төмөрлөг, цементийн үйлдвэрлэлийн салбарыг стратегийн ач хол­богдол бүхий салбарт нэн даруй оруулж, хуульчлах нь Монголын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, бататгах чухал алхам болохыг эрхэм төрийн түшээд болгоож л суугаа гэж найднам.    

 

Д.Энхтүвшин

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.