2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Поп дива С.Наран “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийнэ

Поп дива С.Наран “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийнэ

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

Поп дива С.Наран “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийнэ

Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрээр дөрвөн жилийн өмнө "MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Байнга өмд,цамц, нүдний шилээр гангардаг байсан тэрээр энэхүү тоглолтон дээрээ өөртөө зохиосон даашинз өмсөн гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байсан удаатай. Тэгвэл поп дива дуучин бүсгүй энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон "MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

 

Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурын чуулга оролцох аж.  Мөн энэхүү тоглолтонд түүний хоолойгоор бүтээгдсэн бүх дуунууд  эгшиглэх юм байна. "MY VOICE-II” тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм.  Тасалбарыг СТӨ-ий касаар болон 1109, 1617 үнэгүй хүргэх юм.

 

Дашрамд дурьдахад тасалбарын хувьд соронзон буюу та тоглолтоо үзчихээд өөрийн хүссэн газраа нааж болохоор хийлгэсэн бөгөөд  хамгийн гоё нь тэрхүү соронзон билетэн дээрээ өөрийн гарын үсгээ зуран хэвлүүлж байгаа аж.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.