2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Энэ жил утаанд 200 тэрбумыг зарна

Энэ жил утаанд 200 тэрбумыг зарна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Энэ жил утаанд 200 тэрбумыг зарнаАгаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Цаашид гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45,000 зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих  Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 

 

2012-2013 оны өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34.000 тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй, шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаагаас 8000 тонн түлш л нийлүүлжээ. 

 

Улаанбаатарын зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш.  Гэвч түүхий нүүрснээс 2-3 дахин үнэтэй. Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй. ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байгааг хэлэв. Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг.

 

Зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал  Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна. 

 

Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболдын танилцуулснаар Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан дүүрэгт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангана.

 

Зуух сонгох ажлыг хийж 15 төрлийн зууханд ШУТИС-ийн лабориторийг ашиглан туршилт хийхэд дөрвөн төрлийн зуух тэнцсэн байна. Үүний нэг нь дотоодын үйлдвэрийн, хоёр дахь нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн, үлдсэн хоёр төрлийн зуух нь Туркт үйлдвэрлэсэн зуух ажээ.

 

Зуухыг 29 мянга орчим төгрөгөө борлуулах санал оруулж байгаа юм байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний дарга П.Цагаан хэрэв ДЦС-2 ТӨХК шахмал түлшний үйлдвэр барих амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол мөнгөө буцааж тушаа, эсвэл түлшээ нийлүүлэх ёстой гэдгийг хатуу анхааруулав.

 

Мөн ирэх өвөл нийслэлийн утааг дахин 20 хувиар бууруулахаар ажиллах ёстой гэлээ. Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.