2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » GLOBAL FINANCE Голомт банкинд “Монгол улсын шилдэг банк” шагналыг гардууллаа

GLOBAL FINANCE Голомт банкинд “Монгол улсын шилдэг банк” шагналыг гардууллаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

GLOBAL FINANCE Голомт банкинд “Монгол улсын шилдэг банк” шагналыг гардууллаа

Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүнд бүхий Global Finance сэтгүүл 2013 оны 3 дугаар сард “Best Bank Award 2013” шагналын эзэн болсон дэлхийн банкуудыг зарласан билээ.

 

Уг нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Вашингтон хотноо болж Голомт банк 2013 оны “Монгол Улсын Шилдэг Банк” шагналын эзэн боллоо.

 

Тус сэтгүүл дэлхийн шилдэг банкуудыг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлсэн байдал  зэрэг нь тус банкийг шилдэг банкаар шалгаруулах үндэслэл болжээ. 

 

Дашрамд дурьдахад тус сэтгүүлээс Голомт банкийг “Монгол Улсын Шилдэг Интернэт Банк” шагналын эзнээр тодруулаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.