2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Багшийгаа хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүллээ

Багшийгаа хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүллээ

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн 24 настай Ч.Баттуулын хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүллээ. Түүний хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүсэн ч нэмж тодруулах зүйл байна гэсэн үндэслэлээр УМБГ-т буцаагаад байсан юм.

 

Хэргийг сануулбал, тэрбээр өнгөрсөн  оны нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, сэжигтэн Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.

 

Түүнтэй хамт түүний найз залуу болон ахыг нь хамт хорьсон ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байдаг. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлсэн нь хавтаст хэрэгт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Times.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn