2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Лаос улсад айлчиллаа

МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Лаос улсад айлчиллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Лаос улсад айлчиллаа МАН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Еренхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Тэнгэр нар ЛАХН-ын ТХ-ны урилгаар 2013 оны 10-р сарын 6-9-ны өдруудэд БНАЛАУ-ын Вьентьян хотноо ажлын айлчлал хийлээ.

 

Айлчлалын уеээр БНАЛАУ-ын дэд Еренхийлөгч, ЛАХН-ын ТХ-ны УТТ-ны байнгын гишүүн Бунханг Ворачитд бараалхаж, ЛАХН-ын ТХ-ны гишүүн, Намын Гадаад харилцааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны дэд сайд Сунтон Саяачактай хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, уламжлалт харилцаатай хоёр намын хамтын ажиллагааг тасралтгүй идэвхтэй хөгжүүлэх, намын үйл ажиллагааны болон улс орны хөгжлийн талаар харилцан туршлага байнга солилцож байхаар тогтжээ.

 

Мөн Байгалийн баялаг, Байгаль орчны сайд Нулин Синбандит, Эрчим хуч, уул уурхайн дэд сайд Сомбун Расасомбат, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд сайд Бунтави Сисопантонг нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг уламжлалт салбаруудад хөгжуулэхээс гадна уул уурхай, эрчим хуч, хөрөнгө оруулалтын шинэ салбаруудад харилцан мэдээлэл, туршлага, мэргэжилтэн солилцох, Монголын уул уурхайн салбарын туух, сургамж, туршлагаас зааж сургах, уул уурхайн салбарт Монголын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллах тухай ярилцсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn