2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Банк дээрэмдэж, хүн хороосон А.Бат-Ялалтанд 25 жилийн ял оноолоо

Банк дээрэмдэж, хүн хороосон А.Бат-Ялалтанд 25 жилийн ял оноолоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Налайх дүүргийн ХААН банкнаас мөнгө дээрэмдэхийг завдах үедээ галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт 25 жилийн ял сонслоо. Түүнийг шүүх хурал өчигдөр ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж, шүүх бүрэлдэхүүн түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцон, онцгой дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ялаар шийтгэсэн байна. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч дөрөвдүгээр сард Налайх дүүргийн шүүхэд болж, мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. А.Бат-Ялалт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд Налайх дүүргийн ХААН банкны салбарт "Сурвалжлагч байна. Захиралтай чинь уулзах гэсэн юм" гэж худал хэлэн нэвтэрч улмаар мөнгө дээрэмдэхийг завдах үедээ банкны захирлын нөхрийг буудан хөнөөсөн байдаг. Мөн хэргийн газраас зугтах үедээ таксины жолоочийг барьцаалан, оргон зайлах үед нь хууль хяналтынхан саатуулан, баривчилсан юм. Налайх дүүргийн шүүхээс А.Бат-Ялалтад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цаазын ял оноосон. Гэвч энэ шийдвэрийг шүүгдэгч А.Бат-Ялалт эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг Нийслэлийн шүүхэд хянаад анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу хоёр дахь удаагаа ийнхүү анхан шатны шүүх хурал болж 25 жилийн ял оноолоо.

Times.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.