2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Н.Баярмаа: Мөнгөн медаль зүүгээд хангалуун байна

Н.Баярмаа: Мөнгөн медаль зүүгээд хангалуун байна

Нийтлэлийн төрөл: Спорт

Н.Баярмаа: Мөнгөн медаль зүүгээд хангалуун байна

Хүндийн өргөлтийн ОУХМ, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний гурван алт, гурван мөнгө, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн амжилтуудыг тоочоод барахгүй билээ. Тэрбээр энэ өдрүүдэд БНХАУ- ын Тяньжиньд үргэлжилж буй Зүүн Азийн VI наадмаас мөнгөн медаль хүртэж, удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ эрчимтэй базааж байна. Түүнтэй уулзахаар Монголын хүндийн өргөлтийн холбооны байранд очиход гавьяатын дасгалжуулагч дэлхийн аваргад оролцсоны дараа яриа өг хэмээн хэлсэн ч биднийг хүндэтгэн цөөн хором ярилцлаа. Н.Баярмаа Монгол Улсын хүндийн өргөлтийн рекорд амжилтыг 100 гаруй удаа шинэчлэн тогтоосон шилдэг тамирчдын нэг юм.

 

-Таныг Зүүн Азийн наадмыг дуусгаад бусадтайгаа ирэх байх гэж бодсон чинь аль хэдийнэ ирчихсэн бэлтгэлээ хийж байх юм. Хэзээ ирсэн юм бэ?

-Хүндийн өргөлтийн тэмцээнээ дуусгаад шууд наашаа гарсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирчихээд цаг алдалгүй бэлтгэлээ хийхээр ирлээ. Би гурав хоногийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Польшийг зорино.

 

-Дэлхийн аваргад оролцох тамирчдаа судалсан уу?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрхийн оноо олгод гоороо чухал ач холбогдолтой. Тиймээс тамирчид тэмцээнд идэвхтэй оролцдог. Ер нь тэмцээний үеэр жингийнхээ тамирчдын талаар судал- гаа хийдэг. Гэвч яг хэн гэдэг тамирчин ирэх нь тодорхойгүй учраас тамирчин хүний хувьд бүхий л зүйлд бэлэн байхаар бэлтгэлээ хангадаг.

 

-Та Зүүн Азийн наадмаас 226 кг өргөж мөнгөн медаль хүртсэн. Гэтэл алтан медаль зүүсэн тамирчин ч адилхан оноотой байсан биз дээ?

-Алтан медаль зүүсэн тамирчинтайгаа адилхан өргөсөн ч жингээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Ер нь энэ удаагийн гаргасан амжилт- даа их сэтгэл хангалуун байгаа. Азийн орнуудад хүндийн өргөлтийн спорт их хөгжсөн учраас саяын тэмцээн өрсөлдөөнтэй болсон. Тусалж, дэмжсэн хүмүүс, багш нартаа баярлалаа. Энэ хүмүүсийн хамтын хөдөлмөрөөр би амжилт гаргасан. Энэ удаагийн Зүүн Азийн наадамд хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа оролцсонооороо онц- логтой. Бид багаараа дөрөвдүгээр бай- ранд орсон. Би Зүүн Азийн наадамд гурав дахиа оролцоод мөнгөн медаль хүртлээ. Анх 2005 хүрэл медаль хүртэж байсан юм. Найман жилийн дараа 63 кг-ын жинд оролцоод өмнө нь авсан медалийнхаа өнгийг өөрчиллөө.

 

-Рекорд амжилтаа шинэчлэв үү?

-Рекордоо 115 болгож шинэчилсэн. Өмнө нь 114 кг-ыг өргөж байсан юм.

 

-Хүндийн өргөлтийн спортод хэдий үеэс дурласан бэ?

-Багаасаа спортод элэгтэй бай- сан. Аав, ээж маань ч биднийг зөв хүмүүжүүлсэн. Аав маань онц тээвэрчин хүн байсан. Сонгомол бөх, хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг байсан нь биднийг спортод элэгтэй, сэтгэлтэй болгосон. Тэтгэвэрт гарсныхаа дараа аав залуу насны мөрөөдлөө биелүүлэх гэж хүчний спортоор хичээллэж, улсын аварга болон Азийн тэмцээнээс медаль хүртсэн. Заримдаа надаас илүү амжилт гаргаад байх шиг санагддаг юм. Ах, эгч нар маань ч гэсэн спортод дуртай. Очирхуяг ах маань чөлөөт бөхөөр хичээллэж байхдаа ОУХМ- ын болзол хангасан. Намайг хүндийн өргөлтийн спортод анх татан, урам хайрласан хүн бол миний анхны багш Хөхөө. Тиймээс миний сонирхол дээр урам зоригийг бадрааж өгсөн Хөхөө багшдаа баярладаг.

 

-Та хүндийн өргөлтийн 100 гаруй рекордын эзэн. Улсын дээд амжилт тогтоосны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Үзүүлэлт бүхний ард байнгын хөдөлмөр оршдог. Бэлтгэлийн ачаал- лаасаа шалтгаалан, булчин өвдөж, ной роо хасах үе бидэнд олон тохиолд- дог юм. Уйгагүй хөдөлмөрийн дүнд рекорд шинэчлэгддэг болохоор тэр бүхэн үнэ цэнэтэй.

 

Б.СЭЛЭНГЭ

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.