2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хатуу мөрдүүлэхээр санал нэгдлээ

МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хатуу мөрдүүлэхээр санал нэгдлээ

Нийтлэлийн төрөл: Улс төр

МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хатуу мөрдүүлэхээр санал нэгдлээ

УИХ дахь МАН-ын бү­лэг өчигдрийн ээлжит ху­рал­даанаараа 2013 оны төс­вийн тодотгол, мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, 2014 оны мөнгөний бод­логын үндсэн чиглэлийн асуудлаар Монголбанкны удирдлагууд болон Эдийн зас­гийн хөгжлийн яам, Сан­гийн яамны холбогдох албан тушаалтнуудын мэ­дээллийг сонсохоор төлөв­лөжээ. Энэ дагуу үдээс өмнөх хурал­даа­наар 2013 оны мөнгөний бодлогын хэрэг­жилт, 2014 оны мөн­гөний бодлогын үнд­сэн чиг­лэлийн талаархи Монгол­банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээлэлтэй хол­богдуулан бүлгийн ги­шүүд байр сууриа илэр­хийлж, санал солилцов. Бүл­­гийн хуралдааны та­лаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэл хийх­­дээ “Эдийн засагт хүнд­­рэл бэрхшээл үүсээд бай­­­гааг бүх шатанд хүлээн зөв­шөөрсөн. Ганцхан манай нам ч хэлж сануулаад байгаа юм биш. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүртэл нөхцөл байдал хүндрээд байгааг хүлээн зөвшөөрч, цаашид хэр­хэх талаар ярилцаж бай­гаа.

 

Монголбанкны хувьд ойлголцож байгаа зүйлүүд ч байна, зарчмын зөрүүтэй саналууд ч гарлаа. Гэхдээ хоёр зүйл дээр Монголбанк болон МАН-ын бүлгийн байр суурь ойролцоо бай­на. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын нийт өр 2014 онд ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Энэ хуулийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөх ёстой. Энэ хууль гурван Засгийн газар, хоёр их хурал дамжиж байж гарсан.

 

Өөрөөр хэлбэл, урт хугацаанд яригдаж байж төрийн бодлого болон бат­лагдсан хууль. Гэтэл өнөө­дөр Засгийн газар, эрх ба­ригч­дын зүгээс ДНБ-д эзэлж байгаа өрийн хэмжээг 50-60 хүртэл хувь болгохоор хуу­лийн төсөл санаачилна гээд явж байгаа нь төрийн бодлого, залгамж чанар бү­рэн алдагдаж буйн илрэл. Хоёр­дугаарт, ийм байдлаар цаашид явбал хойтон 70, дараа жил 80 хувь гэх мэтчилэн Монгол Улс ойрын хугацаанд хуучин их өрөөс дутахгүй хэмжээний өртэй болох нөхцөл байдал үүснэ. Өнөөгийн ямар ч хүнд нөхцөл байдлаас илүү ирээдүйд үүсэх эрсдэлийг даван туу­лахад бэрхшээлтэй.

 

Тиймээс хо­жим хариуц­лага хүлээх су­бьект нь то­дор­хойгүй, эц­­сийн дүндээ ард түмний ну­руун дээр ачаа үүрүүлнэ гэж үзэж бай­гаа учраас МАН-ын бү­лэг Төсвийн тогт­вортой байд­лын тухай хууль хатуу мөр­дөгдөх ёстой гэж үзэж байна” гэлээ.

 

УИХ дахь МАН-ын бүл­гийн хувьд төсвийн тодот­гол, үнэ тогтворжуулах хө­төлбөр, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн асуудлаар тодорхой дүгнэлт гаргах юм. Мөн ойрын хугацаанд байнгын хорооны бүтэц, бү­рэлдэхүүний асуудлаар УИХ дахь бусад намын бүл­гүүдтэй санал солилцож хуу­лийн төсөл өргөн барихаар тө­лөвлөж байна. Үдээс хойш МАН-ын бүлэг төсвийн то­дотгол, ирэх оны төсвийн төс­лийн талаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудын мэ­дээл­лийг сонсох бөгөөд энэ талаараа маргааш дэл­гэ­рэнгүй мэ­дээлэл хийнэ гэв.

 

Д.Түвшин 

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.