2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Нийгмийг цочроосон хэрэг Төв аймгийн Батсүмбэрт гарлаа

Нийгмийг цочроосон хэрэг Төв аймгийн Батсүмбэрт гарлаа

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

 

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт гуравхан настай балчирхан охин төрсөн эхийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

 

Эл хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 13-нд шил­­жих шөнө гарсан бөгөөд өөдсөн чинээ охины тол­гойг заазуураар тасдаж хө­­нөө­сөн байна. Гэмт эт­гээд болох охины ээж нь Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн, 37 настай Ж гэгч аж.

 

Үнэхээр зүрх зүссэн мэдээ гэж үүнийг л хэлэх байх. Манай сурвалжлах хэсэг сонсоод ч чихэндээ итгэмгүй нийгмийг цоч­роосон эл хэргийн үнэн, зө­вийг тодруулахаар хэр­гийн газрыг зорьсон юм.

Улаанбаатар хотоос 80-аад км-ийн зайд орших Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт нүд ирмэхийн зуурт л хүрэв.

 

 

Гэвч гуравхан нас­тай балчирхан охин хэрцгий эхийнхээ гарт хэрхэн тар­чилж амиа алдсан бол гэсэн бодол өр зурна.

 

Эхлээд талийгаач охины амиа алдсан газар болох тус сумын Үдлэг дөрөвдүгээр багийг зорилоо. Жирийн үед хүн, малын хөдөлгөөн тасардаггүй эл нутаг яагаад ч юм нэг л эл хуль, хоосон хөндий угтав. Биднийг хэр­гийн газарт очиход Г.Тө­мөр­баатарын хашаа эзэн­гүй, бай­шингийнх нь хаал­га түгжээтэй байсан юм.

 

Нутгийнхан хэргийг хав дарж байна

 

Талийгаач охин амиа алдахын өмнөх орой нь ээжтэйгээ хамт Г.Төмөр­баатар гэх айлд Улаанбаатар хотоос иржээ. Учир нь Г.Төмөрбаатар эх, охин хоё­рыг ойр зуурын ажил хийлгэж, аар саархан зүйлд туслуулахаар ийнхүү авч ирсэн аж. Гэтэл үүрийн 05:00-06-00 цагийн хооронд гуравхан настай охин төр­сөн эхийнхээ гарт хэрц­гийгээр амиа алдсан байна. Гэмт этгээд төрсөн охи­ноо хөнөөж, толгойг нь тасдчихаад зэргэлдээх гудам­жаар нааш цааш нэлээд удаан холхижээ. Хэдийгээр үүнийг нь нутгийн иргэдийн ихэнх нь харсан ч хүүхдээ хөнөөж, хутга барьсан эх рүү ойртож зүрхлээгүй байна. Ингэхдээ мөн барьж явсан хутгаараа хоолойгоо хэрчиж амиа хорлохыг завджээ.

 

 

Харин юуны тулд, ямар учраас эв эрүүл эмэгтэй, тэр тусмаа эх хүн арван сар тээж төрүүлсэн үрээ ийн аймшигтайгаар хөнөөхөд хү­рэв гэдэг нь анхаарал та­таж байна.

 

Түүнчлэн нут­гийн иргэд охиноо хө­нөөсөн эмэгтэйг гудамжаар алхаж байхад нь бүгд харсан гэх хэрнээ яг хэргийн талаар асуухаар “мэдэхгүй” хэмээн хариулж байгаа нь цаанаа л нэгийг өгүүлэх шиг.

 

Нутгийн иргэд дээрх хэрэгт цочирдож, балмагдсан гэхээсээ илүүтэйгээр “Хүн дүрст амьтан нутгийн нэр баастлаа” гэсэн аятай байс­ныг нуух юун. Тэр ч бүү хэл “Тэр хүүхнийг Г.Төмөр­баатар гуай Баянхошууны гудамжинд хүүхдээ тэврээд архи уугаад хэвтэж байхад нь сайн санаж авч ирсэн биш гай боллоо” гэх ч иргэдтэй таарав.

 

 

Гэсэн ч зарим хүний ярьж байгаагаар “Г.Төмөр­баатарынх хэрэг гарах шөнө эх, охин хоёрыг дарамталсан байж болзошгүй гэнэ. Тиймээс эл хэргийг үйлдсэн байх” гэж ярьж байв. Ямартай ч бид тухайн үед яг юу болсон талаар Г.Төмөрбаатарын охин Алтан­­цацралаас тод­рууллаа.

 

Т.Алтанцацрал: Тэр эмэгтэйг охиноо хөнөөнө гэж хэн мэдэх билээ

 

-Хэрэг гарах үед та байсан уу?

-Тийм ээ, байсан.

 

-Яг юу болсон юм бэ?

-Бид тэр эмэгтэйг охиноо алчихна гэж яаж мэдэх юм бэ. Би тэр эмэгтэйтэй уулзсан. Харахад тийм аймшигтай зүйл хийчихээр хүн шиг харагдаагүй. Үнэ­хээр харамсалтай байна. Жи­жигхэн хөөрхөн охин байсан.

 

-Уучлаарай, тухайн үед яг юу болсон юм бэ?

-Тэр эмэгтэй хэрэг га­ра­хын өмнөх орой нь охин­тойгоо ирсэн. Гэтэл на­майг унтаж байхад өглөө ээж их сандарчихсан ороод ир­сэн. Яасан юу болов гэж асуу­тал нөгөө хүүхэн чинь хүүх­дээ аваад гараад явчих­лаа гэсэн.

Түүнийг охиноо аваад га­рахад нь ээж хажуу та­лын зуныхаа байшинд юм хийгээд зогсож байсан юм билээ. Тэрүүхэн хооронд л охиноо шалдан аваад гарсан байгаа юм. Тэгээд л удалгүй цагдаа дуудаарай гэсэн. Би цагдаа дуудсан. Тэгсэн чинь охиноо алчихсан байсан. Өөр зүйл мэдэхгүй байна.

 

-Аав, ээж хоёр түүнтэй чинь маргасан юм болов уу?

-Үгүй.

 

-Эсвэл архи дарс ууц­гаасан юм уу?

-Үгүй ээ, огт тийм зүйл болоогүй. Өөр ярих бо­ломжгүй байна.

 

Ямартай ч хууль хянал­тынхан охиныхоо аминд хүрсэн Ж гэгч эмэг­тэйн хэр­гийг Төв аймгийн Цагдаа­гийн хэл­тэст шалгаж байна. Ха­­рин эл хэрэгт сэжигтнээр Г.Төмөрбаатар болон түүний эхнэр, бага хүү нарыг нь Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт шалгаж байгаа юм.

 

Б.Төрбат

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.