2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Хөрөнгө оруулалтын төлөвлөлт 1.5 их наяд төгрөг байсан гэв

Хөрөнгө оруулалтын төлөвлөлт 1.5 их наяд төгрөг байсан гэв

Нийтлэлийн төрөл: Улс төр

Хөрөнгө оруулалтын төлөвлөлт 1.5 их наяд төгрөг байсан гэв

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Засгийн газраас энэ оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан Засгийн газрын гишүүд болон Сангийн яамны мэдээллийг сонсов.

 

Төсвийн тодотголд тусгаснаар 2013 оны орлого нэг их наяд 16.7 тэрбумаар буурч, импортын бууралт 354 тэрбум төгрөг, экпортын бууралт 146.5 тэрбум төгрөг, бусад бууралт нь 516.3 тэрбум төгрөгийн бууралттай байгаа аж.

 

Зарлага 814.8 тэрбумаар буурч байгаа юм байна. Үүнээс төсвийн урсгал зардал нь 234.2 тэрбумаар буурсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдалд ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтад тулгуурлаж, тасарсан зардлыг тооцоолжээ.

 

Энэ онд хөрөнгө оруулалтын төлөвлөлт 1.5 их наяд төгрөг байсан. Үүнээс 10 дугаар сарын байдлаар хийгдсэн хөрөнгө оруулалт 473 тэрбум төгрөг буюу 30.5 хувь нь байна гэдэг чамлалттай юм. Үүн дээр хэд хэдэн зүйлийг зайлшгүй өөрчлөх ёстой. Ялангуяа орон нутаг, сумдад баригдах барилгын асуудлыг аж ахуйн нэгж, иргэдээр хийлгэх, барилгын нормыг орон нутагт нь зураг төслийг нь шийддэг хэлбэр уруу явуулах эрхзүйн орчны шинэчлэлт зайлшгүй хийх шаардлагатай гэж үзжээ. 

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.