2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Гэдэс нь өвдсөн эр хурд хэтрүүлэн давхиснаас ял сонсчээ

Гэдэс нь өвдсөн эр хурд хэтрүүлэн давхиснаас ял сонсчээ

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

АНУ-ын Юта мужийн иргэн цагдаагийн эргүү­лийн постын дэргэдүүр ав­томашинаараа 111 км цагийн хурдтай давхиж яваад баривч­лагджээ. 

 

Тэрбээр хурд хэтрүүлсэн шалтгаанаа “Гэ­дэс базалж өвдөж байсан учир гэрийнхээ “00” руу хурдтай явж байсан” хэмээн тайлбарлажээ. Гэвч түүнийг Юта мужийн шүүгч Томас Вилмор “Тодорхой бус шалт­гаанаар суурингийн до­торх замд хурд хэтрүүлсэн” хэмээн үзэж долоо хоногийн хорих ялаар шийтгэсэн байна. Гарден хотын иргэн Жефри Лауб анх удаа Юта мужийн шүүхээс “Бие засах шалтгаанаар ял сонссон” хүнээр нэрлэгдэж, сонин сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ.

 

Харамсалтай нь Жефри уг үйл явдалд тун эм­зэглэж, нэр төрд нь халдсан гэх шалтгаанаар давж заал­дахаа мэдэгджээ. Гэнэт гэ­дэс нь өвдсөн тэрбээр бие за­сахын тулд хотын замаар хурдалснаа нуулгүй өчсөн нь алдаа байсан гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn