2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Ники Минаж: Миний өгзөг хиймэл биш ээ

Ники Минаж: Миний өгзөг хиймэл биш ээ

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Дэлхий дахинд

Ники Минаж: Миний өгзөг хиймэл биш ээ

Реппер гүнж болох Ники Минажийн “ELLE” сэтгүүлийн шинэхэн дугаарт өгсөн  ярилцлагыг сонирхуулж байна.

 

-Чамайг Америк биш гэж сонссон?

 

-Тиймээ, зөв сонсож. Би зургаан нас хүртлээ Тринидад аралд эмээтэйгээ хамт амьдарсан. Зургаан насны төрсөн өдрийн үеэр аав, ээж маань Шинэ Гвине улс руу авч явсан даа. Америкт 14 настайдаа, хөл тавьж байлаа. Автобусанд суухад бүгд эргэж хараад л. Шоолоод л.

 

-Жинхэнэ нэр Оника Мараж. Харин тайзнаа мянга, мянган үзэгчдийн өмнө чиний нэр Ники Минаж болон хувирдаг. 2003 оноос хойш “Биллбоард”-ыг тэргүүлсэн анхны эмэгтэй хип хоп дуучин. Энэ цаг үеийн реппер гүнжийн талаар олонд мэдэгдээгүй нууц байна уу?

 

-Намайг урлагийн ертөнцөд хөтөлсөн зүйл бол  бага насны минь зовлон, шаналал байсан. Аав минь архинд донтож, хар тамхи хэрэглэж ээж, эмээ бид гурвыг хөнөөхөөр байшингаа галдаж байсан удаатай. Харин энэ бүхнийг даван туулахад надад тусалж байсан ганц зүйл бол хөгжим юм. Би сургуулийнхаа хөгжим, урлагийн дугуйланд суралцаж жүжгийн бэлтгэл хийдэг байсан. 2004 онд 20 нас хүрсэнийхээ дараахан дэлхийн алдартай оддын уран бүтээлээс дуулж эхэлсэн маань намайг өдий зэрэгт хүрэх алхам болсон байна. Гэртээ байхад хийдэг ганц ажил минь дууны үг бичдэг байсан нь жинхэнэ реппэр эхлэл байсныг одоо л ухаарч байна. Миний 2009 онд гаргасан “Beam Me Up Scotty” дууг нь MTV хөгжмийн суваг өндөр үнэлж, хоёр сарын дараа “Young Money Entertainment” хамтран ажиллах санал тавьсан минь өнөөдөр бий болсон Ники Минаж юм шүү дээ. Тиймээ өнөөдөр хүрсэн өндөрлөг минь шанлалаас бий болсон.

 

-Реппэр Кане Уэст чамайг дүгнэн хэлэхдээ “Намайг бүх цаг үеийн хамгийн шилдэг хип хоп дуучдыг нэрлэ гэвэл нэгдүгээрт Эминем, хоёрдугаарт Ники Минажийг сонгоно” гэж хэлж байсныг сонсож байна?

 

-Яанаа тийм юм бас болсон юм уу. Сонсоход таатай л байна. Чи ч бас миний хувьд хамгийн мундаг хип хоп дуучин шүү. Өөрийнхөө тухай бусдаас сонсох бол урлаг юм.

 

-Таны гадаад төрх бол хэлэхийн аргагүй өвөрмөц. Хувцас болгондоо тааруулж зүүдэг хиймэл үс гээд л ер бусын?

 

-Миний тухай хэвлэлийхэн бичихдээ гадаад төрхийг нь дурдахгүй өнгөрнө гэж үгүй. Гял цал, хэт задгай гэмээр хувцаслалт нь поп хөгжмийн ертөнцөд гялалзаж буй од Лейди Гагаг санагдуулам гэх зэргээр. Гэхдээ сонсогчид нь миний хэрхэн хувцаслахыг төдийлөн анхаардаггүй, харин юу дуулж, дуугаараа юу хүргэхийг зорьж байгааг нь мэдрэхийг хүсдэг гэж боддог. Яахав дээ үсээ байнга будуулсаар байгаад, үс минь их муухай болсон. Харин стилист маань хиймэл үс зүүхийг санал болгосон. Та нар бодох хэрэгтэй ш дээ. Би анхнаасаа ийм байгаагүй шүү дээ.

 

-Ники Минаж гэхээр л чиний томоос том өгзөг санагдах юм. Наанаа элдэв янзын уусмал, давс зэрэг шахаагүй биздээ?

 

-Бариад үзэх юм уу. Жинхэнийг нь шалгаад олонд чи хэлэх хэрэгтэй. Миний өгзөг хиймэл биш шүү фэнүүдээ.

 

-Ээжийнхээ тухай яриач?

 

-Дуучин болно гэдэг бага насны минь мөрөөдөл байсан. Ээж маань мөрөөдөлдөө хүрэх итгэл, зориг бэлэглээд л нэг өдөр тэнгэр рүү одсон. Ээж минь байсан бол намайг хэр өндөрт байгааг, ирээдүйд өндөр уулын оргилд хүрэхийг минь хараад надаар бахархах байсан байхдаа. Миний амжилтын нууц бол мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх тэмцэл минь юм байсан. Ээж минь намайг сайхан амьдруулахын тулд биеэ худалдахаас бүгдийг хийсэн. Ээж бүхэн адилхан байдаг болохоор, олон юм ярихыг хүсэхгүй байна.

Ники Минаж: Миний өгзөг хиймэл биш ээ

-Би нэгэн дүрс бичлэгээс дуучин Мейно чамайг эргүүлж байгаа гэмээр байдлыг харсан. Чи түүнд боломж олгохгүй юм уу?

 

-Тэр өдөр бид зүгээр л цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлсэн юм. Хэдийгээр Мейно гайхалтай уран бүтээлч боловч бага зэрэг түрэмгий санагдсан. Учир нь тэр багагүй хугацааг шоронд өнгөрүүлснийг бид мэднэ. Тэгэхээр “аав”-ынд байсан залуутай найзлана гэдэг өөрийгөө хүчирхийлэлд түлхэж байна гэсэн үг.

 

-Болзоонд явахад хэцүү байдаг уу?

 

-Би хэн нэгэнтэй болздоггүй, болзож чаддаг ч үгүй. Цагийн хуваарь минь хэт шахуу учир надад чөлөөт цаг бараг алга. Заримдаа найзуудтайгаа хэдэн долоо хоног холбоо барихгүй байх үе бий. Үүнд тэд ч, би ч маш их эмзэглэдэг юм. Гэхдээ яалт ч үгүй би уран бүтээлдээ л бүх анхаараа төвлөрүүлж байна.

 

-Ингэхэд чи охидыг яагаад үргэлж “барби” гэж дууддаг юм бэ?

 

-Хүн бүрийг хайрлаж байгаагаа илэрхийлж байна гэх үү дээ. Би хүмүүсийг “хонгор минь”, “барби минь” гэж дуудах дуртай. Ганц би ч биш бүх л охид ингэж дууддаг шүү дээ. Бяцхан охид тоглодог барбиндаа хувцас, нэр өгдөг. Би барбигаа харакюүку загвараар хувцаслах дуртай. Харажюүкугийн соёл хээнцэр бөгөөд өвөрмөц.

 

-Чамайг “Young Money Entertainment”-тэй гэрээ байгуулснаар удаан хугацаанд хамтарч ажилласан Гуччи Мейнийгээ орхилоо гэж хэсэгтээ л шуугисан. Та нарын харилцаа хэвийн байгаа биз дээ?

 

-Тэгэлгүй яах вэ. Бид өнөө орой нэгэн дуун дээр ажиллахаар төлөвлөсөн байгаа. Гуччи бол миний ахтай адил хамгийн дотнын зөвлөх минь. Намайг Атлантад анх ирэхэд тэр надад тусалж, бид олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Өөр компанитай гэрээ байгуулснаар бидний харилцаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Тэр урьдын адил миний сайн ах хэвээр байгаа.

 

-Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд амжилтад хүрэхийн тулд биеэ худалдахаас аргагүй үе бий гэдэг. Чи энэ талаар юу гэж боддог вэ?

 

-Хүмүүс хэн нь ухаалаг, хэн нь эр хүний өвөрт орж хиймэл титэм зүүх сонирхолтойг хараад ялгана байх. Миний бодлоор, авьяаслаг, чадварлаг хүн хэзээ ч ийм үйлдэл хийхгүй.

 

-Чиний дуунуудаас чамайг бүрэн илэрхийлсэн хэсэг бий юү?

 

-“Can anybody hear me” дуунд би өөрийн үзэл бодол болон давуу, сул талынхаа тухай өгүүлсэн л дээ. Ер нь миний үнэнч шүтэн бишрэгчид цомгийг минь ойлгож, анхаарч сонсох юм бол намайг бүрэн таних боломжтой гэж бодож байна. Сүүлд гаргасан дуу бүхэн минь миний амьдралын талаар хангалттай та бүхэнд хэлж байна.

 

-Хэрвээ чи реппэр болоогүй бол хэн байх байсан бэ?

 

-Жүжигчин болохын тулд урлагийн сургуульд сурах байсан. Мөн хууль зүйн салбар сонирхлыг минь их татдаг юм. Тийм болохоор хуульч, гэмт хэргийн мөрдөгч байж болох юм. Тэгээд л сайхан залуусаар хүрээлүүдээд л. Гартаа мик бус буу барих байсан байх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.