2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Цалингаа нэмээгүй бол хариуцлага тооцно

Цалингаа нэмээгүй бол хариуцлага тооцно

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Тун чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдох болов. Ажил хийсэн хүн амаа тослохын тулд цалин авдаг нь хууль. Тэгвэл амьдралын гол хэрэгцээ болсон цалин, мөнгө маань бага ч болтугай нэмэгдэх сурагтай. 

 

Шинэчлэлийн Зас­гийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн жил гаруйн хугацаанд  цалин, тэтгэвэр нэмэлгүй явсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн сарын 1-нээс эхлэн 36.7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөг болгосон. Гэсэн ч төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага одоо хүртэл ажилчдынхаа доод цалинг нэмээгүй бай­гаа.  Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа л бол энэ тогтоолыг заавал мөрдөх ёстой. Зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аар дамжуулан ха­риуцлага тооцох тухай яригдаад эхэлж. 

 

 

Өнгөрсөн долоон сарын байдлаар 15-аас дээш насны нэг сая гурван зуун мянга гаруй хүн ямар нэгэн ажил эрхэлдэг тооцоо гарсан байсан. Тэгвэл тэдний сарын дундаж цалин нь 692.3 мянган төгрөг байж. 

 

Өнөөдөр  цалин авч амьд­ралаа залгуулж бай­гаа хүмүүсээс хамгийн бо­ломжийн цалинг төрийн албан хаагчид авч байгаа. Тэдний цалин дунджаар 800 мянган төгрөг орчимд эргэлдэж байгаа. 

 

 

Харин хувийн хэвшлийн хувьд байдал өөр. Өнгөрсөн  зур­гаадугаар сараас эхлээд  бүх төрлийн  хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. 220 төгрөг байсан өндөг өнөөдөр 350 төгрөг болсон нь үүний хамгийн энгийн жишээ.  Хоол хүнс, өмсөх  зүүхээ зохицуулах аядаж явтал  тооцоолж байгаагүй  санхүүгийн ши­­нэ дарамт  ар араасаа цув­­рах болсон. Жишээ нь Эрчим хүчний зохицуулах хо­рооноос хийсэн цахилгаан, дулааны үнэ тарифын шинэ зохицуулалтыг өнгөрсөн найм­дугаар сараас мөрдөж эхэлсэн. Энэхүү шинэ зохи­цу­улалтаар НӨАТ ороогүй дүнгээр, 150 квт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх бүр нэг квт-д 79 төгрөг,  150 квт-аас илүү хэрэглээтэй айл өрх бол 96 төгрөгийг  нэмэн төлж  байгаа. 

 

 

Харин дулааны үнийн тухайд, амьдран суу­гаа байр, байшингийн мкв-ын хэмжээнээс хамаарч 3-10 мянган төгрөгийн суурь хураамж буюу 40 м.кв тал­байд оршин суудаг өрх 3.000 төгрөг, 40-80 м.кв бол 5.000 төгрөг, 80 м.кв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлөх болсон. 

 

Бензин  шатахууны үнэ бүр ч барьцгүй болсон. Нэг өглөө босоод ирэхэд л 50 төгрөгөөр нэмчихээд  “авбал ав, байвал бай” гээд зогсоцгоож  байгаа. Гэтэл өдөр ирэх тусам үнийн  са­валгаанд өртөж байгаа өнөөдрийн   амьдралд  хам­гийн их нухлагдаж байгаа хүмүүс бол хувь, хувьсгалын алинд нь ч хамаардаггүй завсрын байгууллагад ажил­ладаг хүмүүс юм. 600 мянгаас 800 мянгын хооронд цалин авч ар гэрээ авч явах гэж түүртэж яваа тэдний магнайг оноос өмнө тэнийлгэж магадгүй болоод явчихлаа. 

 

Учир нь албан байгуул­лагууд хүс­­сэн хүсээгүй ца­лингаа нэ­мэхгүй бол ШӨХТГ-т хов хүргэж болох нь. Түүнээс гадна Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын  хэ­лэлцээрт заасны дагуу бу­сад бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ард иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, орлогыг хамгаалж ажиллах бодлогыг  баримтлах үүднээс  2014 оны улсын төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40 ху­виар нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт МҮЭХ хүр­­гүүлж, цаашид энэ чиг­лэлээр  тууштай ажиллана гэдгээ мэдэгдсэнийг дурдах хэрэгтэй. Удахгүй цалин нэмэгдэх л ёстой. 

 

Д.Түвшин

Эх сурвалж "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.