2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Гэр бүлийн хүчирхийлэгчдэд ”ял онооно”

Гэр бүлийн хүчирхийлэгчдэд ”ял онооно”

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг, төрсөн эцэгтээ зодуулж, хүнд бэртэл авсан бяцхан хүү, хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг аваад хэвтэрт ортлоо зодуулсан хүү, нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд. Энэ бүхэн гэр бүлийн хүчирхийлэл. Тоочоод байвал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэг, хоёроор тогтохгүй. Жилд дунджаар 300-400 хүн гэр бүлийн хүчирхийлэл өртдөг.

 

Гэвч гэр бүлийнхээ орчинд хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэр бүр цагдаад хандаад, бусдад хэлээд байдаггүй. Энэ нь нэг талаар хүчирхийлэгчийг даврааж, дахин хүчирхийлэл хийхэд хүргэдэг байна.

 

Тиймээс Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн зургаан дүүргийн гэмт хэрэг хамгийн их гардаг 40 хорооны цагдаа, нийгмийн ажилтнуудад хоёр өдрийн сургалт явуулжээ. Сургалтын зорилго нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалахад хууль сахиулагчдыг бэлтгэх, суралцуулах явдал. Хүчирхийлэлд өртсөн хүмүүст хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн төлөөлөгч нар хэрхэн тусламж үзүүлэх, хохирогчдыг хэрхэн хамгаалах талаар сургалт явуулж, сертфикат олгож эхэлсэн байна.

 

Монгол Улсад мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийллийн хууль нь 2004 онд батлагдсан ч амьдралд дээр хэрэгжих боломжгүй, хэрэгждэггүй хуулиудын жагсаалтад багтсан байна. Хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах үүрэгтэй хууль сахиулах байгууллага нь ч, иргэд ч өөрсдөө ч уг хуулийн талаар мэдээлэл муутайгаас хохирогчид хохирох тохиолдол олон гардаг байна.

 

Тиймээс Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа аж. Түүнчлэн уг хуулийн хүрээнд хууль сахиулах байгууллага болон нийгмийн ажилтнууд ямар зохион байгуулалтайгаар ажиллах, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн мэдээллийг хэрхэн авах, тусламж үзүүлэх зэрэг процессын шинжтэй мэдээллийг тусгайлсан сургалтаар хүргэж байгаа юм. Өмнө нь уг процессын хэрэгжилт тааруу байсан гэнэ. Наад зах нь хүчирхийлэлд өртсөн хохирогч хаана хандах, ямар тусламж авахаа мэддэггүй. Үүнээс болж хүчирхийлэгчийг давраах, дахин хүчирхийлэлд өртөх нөхцлийг бүрдүүлдэг байж. Хуулийн байгууллага ч гэр бүлийн хүчирхийллийг ахуйн хэрэг мэтээр тоохгүй орхих, сайндаа л долоо хоног баривчлаад өнгөрөөх нь хүчирхийлэгчдийг оодруулжээ. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг улам далд болгох, нууцлах шалтгааны нэг болдог гэдэг нь судалгааны дүнгээс харагддаг.

 

Харин Хууль зүйн яамны шинэчлэлийн бодлогын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг хэмээн үзэж, хариуцлагын тогтолцоог чангатгах хуулийн төсөл санаачлаад байгаа юм. Тодруулбал, хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол эрүүгийн гэмт хэрэг үүсгэн 1-3 жилийн хугацаанд ял оноох хуулийн шинэ орчин бий болгож байгаа юм. Энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд ямар тусламж үзүүлэх, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээг яаж хүргэх, цагдаа хэрхэн бүртгэх вэ зэргийг нь нарийвчлан тусгаж байгаа юм байна.

 

Хуулийн шинэчлэлд хүүхдийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэлд өртөхгүй байх талаар бүтэн бүлэг заалт оруулж байгаа юм байна. Ингэснээр, аавдаа, хойд эцэг, эхдээ зодуулдаг, дарамтлуулдаг хүүхдүүд ч эрхээ хамгаалуулах боломжтой болох юм байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шинэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн ч байсан эрхээ хамгаалуулж, хүчирхийлэгчид хариуцлага тооцдог тогтолцоо хөрсөн дээрээ буух нь.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.