2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Аргентины Ерөнхийлөгчийн мэс засал амжилттай болжээ

Аргентины Ерөнхийлөгчийн мэс засал амжилттай болжээ

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандез тархинд нь цус хурсаны улмаас Бонус Айрес хотын эмнэлэгт мэс засалд ороод байгаа юм. Хоёр цаг орчим үргэлжилсэн хагалгаа амжилттай болсон тухай түүний төлөөлөгч Alfredo Scoccimarro мэдэгдлээ. 60 настай хатагтай Фернандез хагалгааны дараа 48 цаг тусгай асаргаанд байх учир долоо хоног эмнэлэгт  хэвтэх юм.

     Эмч нар түүнийг цусан бундуу өвчин туссаныг илрүүлсэний дараа тэрбээр сар орчмын хугацаанд амралтаа аваад байгаа. Гэхдээ зарим хүн Ерөнхийлөгч эзгүй байгаа нь Конгрессын сонгуулийн компанит ажилд бэлдэж байгаа гэсэн үг хэмээн хардаж байна. Аравдугаар сарын 27-нд болох Аргентины Конгрессын сонгуульд Засгийн Газраас тавих хяналт суларсан нь Ерөнхийлөгчийн төлөө санал өгүүлэх компанит ажил гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн нам олон нийтийн дунд өндөр үнэлгээтэй байгаа энэ үед танхимын дарга асан, Фернандезын гол өрсөлдөгч Sergio Massa, Бонус Айрес хотын дийлэнх олонхийн суудал авах нь бүтэшгүй зүйл болоод байна.

      Ерөнхийлөгч Фернандезын бие сайжиртал хамгийн багадаа сарын хугацаа зарцуулна гэж эмч нар мэдэгдлээ. Тэрбээр 2007 онд анх тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд 2011 онд эрх баригч хүчнийг удирдан эргэж ирсэн юм. Фернандезын нөхөр, ерөнхийлөгч асан Нестор Кирхнер 2010 онд зүрхний шигдээсээр нас барсаны дараа тэрээр эрүүл мэнддээ анхаарах болжээ. 

24tsag.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.