2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Ц.Амарбаяр: Мобиком миний дууг ашиглан 20 сая төгрөг луйвардсан байсан

Ц.Амарбаяр: Мобиком миний дууг ашиглан 20 сая төгрөг луйвардсан байсан

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Ярилцлага

Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг орлого олж буй томоохон компаниуд Мопголд бий. Үунийг жэргууцэж өнгөрсөн гуравдугаар сард суулт зарлаж байсан дуучин Ноён бюндгор буюу Ц.Амарбаяртай ярилцлаа, Тэрээр “Мобиком ” корпорациас уран бутээлчдийн оюуны бутээлийг зөвшөөрөлтэй ашиглахыг шаардаж байсан юм.

 

-Оюуны өмчөө хамгаалдаг уран бүтээлчдийн нэг бол та. Өнгөрсөн хавар бүтээлээ хамгаалж суулт зарлаж байсан. Тэр асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

 

-Гадаадын компани Монголд орж ирээд 10 гаруй жил луйвраар монополдож бидний бүгээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг эсэргүүцэж “Мобиком” корпорацийн өмнө суулт зарласан. Монгол ахан дүүсийн маань дуулсан дууг монголчуудад зарж дундаас нь ашиг олж гадаад руу мөнгө зөөж байгаа үйлдлийг эсэргүүцсэн юм. “Мобиком’' дугаар гаргаж, нэгж зарж ашиг олж байгаа. Т эгвэл миний дуу надаас гарч байгаа нэгж гэсэн үг. Тэгэхээр миний гаргасан нэгжийг “Мобиком” зараад байна шүү дээ. Энэ нь хууль бус үйлдэл байгаа биз.

 

-Та тэгээд хүссэн хариултаа авч чадсан уу?

 

-Тухайн үед миний хүсэлтийг хүлээж авахгүй байсан. Эсэргүүцлээ үргэлжлүүлж гэр барихад хүрэхэд “Мобиком” уучлалт гуйж бууж өгсөн. Цаашид хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Ямар тохиролцоонд хүрсэнээ удахгүй олонд ил болгоно.

 

-Таны уран бүтээлийг ашиглаж хэчнээн төгрөгийн ашиг олсон юм бэ. Энэ талаар судалж үзсэн үү?

 

-Миний нэг дуунаас гэхэд 20 орчим сая төгрөгийн орлого олсон байсан.

 

-Тухайн үед тантай маш олон уран бүтээлчид нэгдэж, гарын үсэг зурж байсан байх аа?

 

-Би өөрийнхөө уран бүтээлийн төлөө, Монголын урлагийн төлөө үлгэр дууриал үзүүлэхийн тулд ийм ажил зохиосон юм. Олон уран бүтээлчид дэмжсэн.

 

-Хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлнэ гэлээ. Чухам ямар тохиролцоонд хүрсэн юм бэ?

 

-мМобиком”-оор хохирлоо төлүүлсэн. Энэ тухай бүх гэрээ, хэлцлийг ил болгоно. Бүх үүрэн холбооны оператор компаниудтай тэмцэж албан бичгээр харилцаж хохирлоо төлүүлээд, зөвшөөрөлгүй заруулсан дуунуудынхаа учрыг олсон. Би уран бүтээлээ үнэгүй луйвардуулсан юм чинь авч таарна биз дээ.

 

-Гавьяат жүжигчнн С.Жавхлан ч өөрийнхөө уран бүтээлийг хамгаалж шүүхэд хандсан байсан?

 

-Зөвхөн Ноён бондгорын ганц дуугаар 20 өрчим сая төгрөг олсон байна. С.Жавхлан бол Монголын номер нэг од. Түүний 100 гаруй дуу нь хит болсон. Хит болсон 100 дуунаас хэдэн төгрөгийн ашиг олсон болох нь ойлгомжтой.

 

-Сүүлийн үед зохиогчийн эрхийг хамгаалах талаар олон нийт ярих болсон. Гэвч зөрчигдсөөр л байна?

 

-Я г  үнэндээ зохиогчийн эрх гээд яриад байгаа холбоодууд, Оюуны өмчийн газар бүгд луйвар болсон байна лээ. Төрийн байгууллага хэрнээ уран бүтээлчдийг хэзээ ч дэмжихгүй, хэзээ ч бидний төлөө дорвитой ажил хийдэггүй шүү дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.