2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Үндэсний үйлдвэрлэгчдийг биш импортлогчдийг дэмжсээр байх уу

Үндэсний үйлдвэрлэгчдийг биш импортлогчдийг дэмжсээр байх уу

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

Үндэсний үйлдвэрлэгчдийг биш импортлогчдийг дэмжсээр байх уу

Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо тариалж, үйлдвэрлэх нөхцөл боломж, техник технологи, эдийн засгийн орчин, арга зүйгээс авахуулаад хүнд бэрх даваа элбэг. Тиймээс ч бид хүнсний хэрэгцээнийхээ 70 хувийг импортоор хангадаг нь нууц биш юм. Хүнсний хангамжийн хувьд ч гадаадын улс орноос хараат байдалд нэгэнт ороод байгааг бид сайн мэднэ.

 

Манай хүнсний зах зээлд импортлогчид үлэмж их зах зээлийг эзэлдэг. Цаашид ч эрчимтэй нэмэгдсээр байх төлөвтэй. Харин үндэсний үйлдвэрлэгч, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч тун бага ба нэмэгдэх хандлага нь ч бага юм.

 

Учир нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад дотоодын үйлдвэрлэгчдэд маш олон шат дамжлага, хууль, стандартуудыг мөрдөх шаардлага гардаг. Гэтэл бусад оронд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх нөхцлийг төрийн бодлоготойгоор бүрдүүлэн хэрэгжүүлж байхад манай оронд харин ч бүр эсрэгээрээ олон татвар, аль ч шатанд гар харах гэх мэт саад мунддаггүй. Мөн гадаадын орнуудад шинэ технологи нэвтрүүлж байгаа компаниудад урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож, үйл ажиллагааг нь бодлогоор дэмжиж байхад манай тоотой хэдхэн үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлснийхээ төлөө жилийн бараг 20%-ийн хүүтэй зээл төлж явдаг жишээтэй байх юм.

 

Ер нь манай улсад үйлдвэрлэгч байхаас импортлогч байх нь хамаагүй хялбар юм шиг. Тэдэнд мөрдөх ёстой хууль, стандартууд тоотой хэдхэн. Импортлогч нь Монгол улсын “Хүнсний тухай хууль”-ийн III бүлгийн 11-д зааснаар ердөө хуулийн 3 зүйл заалтыг мөрдлөг болгож, татвараа төлөхөд л болно. Үүнд:

 

- 11.1.Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.

- 11.2.Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна: (11.2.1; 11.2.2; 11.2.3; 11.2.4 гэсэн дэд заалтууд бий).

 

- 11.3.Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид “өсгөврийн хөрөнгө” гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.2-т заасны дагуу бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.

 

Дээрхээс харахад тавигдах шаардлага, шат дамжлага, хяналт шалгалт харьцангуй бага байдгаас цөөнгүй импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хараа хяналтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр, хадгалалтын горимыг зөрчин оруулж ирсээр байна. Тэдгээр бараа бүтээгдэхүүний хувьд тэжээллэг чанараа алдах, муудах, хугацаа нь дуусах асуудал бол энүүхэнд. Энэ нь эргээд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх хэрэглэгчийн үндсэн эрхийг зөрчиж буй хэрэг юм.

 

Харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Монгол улсын “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”-д эрхлэгчийн үүрэг, хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний буцаан авалт, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэшсэн хүний нөөцийн шаардлага гэх мэт 33 зүйлт заалтыг мөрддөг аж. Тэгвэл уншигч танд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль, “Хүнсний тухай” хуульд үндэсний үйлдвэрлэгч, импортлогчид тавих зарим хяналт шалгалтын хуулийг харьцуулсан байдлаар харуулъя.

Үндэсний үйлдвэрлэгчдийг биш импортлогчдийг дэмжсээр байх уу

шаардлагуудыг тус тус дурджээ. Дээрх ангиллаас харахад энэхүү стандарт импортлогч гэхээсээ илүү үйлдвэрчдэд түлхүү хамаатай нь харагдана.

 

Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд энэ мэтчилэн дү­рэм, стандартуудыг нэг бүрчлэн биелүүлэхэд төрийн байгуул­лагын маш их шат дамжлага, цаг хугацаа, хөрөнгө оруулалт, техник, тоног төхөөрөмж шаардагддаг төдийгүй бүтээг­дэхүүнүүд нь мэргэжлийн хяналтын шалгалт дор сайн чанартай гардаг ч үнэ өртөгийн хувьд өндөр гарах талтай юм.

 

Ингээд бодохоор манай Монголын төрийн бодлого “наймаачдыг” дэмждэг гэж хэлэхэд буруудахгүй. Уг нь дотоо­дын үйлдвэрлэлээ дэмжих нь маш олон ач холбог­долтойг бусад олон улс орон ойлгож, ядуурлаас ангижрах арга зам гэж ойлгож байхад манай төр засаг үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа нь бидний өнөөд­рийн амьдралаас илт харагдаж байна. Монголчууд хэ­дий болтол харь улсын эдийн засгийг тэтгэж, харийн “инфляцийг импортлох” вэ?

Эх сурвалж "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.