2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Хөгжлийн хөтөлбөр танилцууллаа

Хөгжлийн хөтөлбөр танилцууллаа

Нийтлэлийн төрөл: Улс төр

“Манай ард түмэн 2021 онд” хөгжлийн хөтөлбөрийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нар танилцууллаа. Уг хөтөлбөр нь Монгол Улсаа 2021 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр бөгөөд цаашаа үргэлжлээд явах хөгжлийн цогц 5 асуудлыг хөндсөн байна. Хөтөлбөр Олон улсын хөгжлийн загварчлал “Т-21”-т үндэслэгдэж дэлхийн улс орнуудын хөгжлийн хөтөлбөрүүд болон Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, “Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2012-2031” баримт бичгүүдэд суурилжээ. 

 

Бодлогын залгамж чанар алдагдсан, богино хугацааны сонгуулийн циклтэй болсон, намууд бие биенийхээ бодлогыг үгүйсгэдэг, тогтвортой бодлого байхгүй, хөгжлийн хөтөлбөр тойрсон улс төрийн зөвшилцөл бий болоогүй үед хэлцэгдэж байгаагаараа онцлог юм. Ард түмний хүсэн хүлээж буй 10 зорилтыг тэд ийн тодорхойлсон байна.

 

•АШИГ ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 

•АЛАГЧЛАЛГҮЙ, АВИЛГАГҮЙ ШУДАРГА ТӨР 

•АЮУЛГҮЙ, СТРЕССГҮЙ, АМЬДРАХ ОРЧИН 

•ТАСАРДАГГҮЙ ЭРЧИМ ХҮЧ, ТАВ ТУХТАЙ ОРОН ГЭР 

•ТАНИЛ ТАЛГҮЙ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 

•БОЛОВСРОЛТОЙ, УРАМ ЗОРИГТОЙ ШИНЭ МОНГОЛЧУУД 

•БАЙГАЛИА СЭРГЭЭЖ, БАЯЛАГАА ТӨРӨЛЖҮҮЛСЭН УУЛ УУРХАЙ 

•БУЯНТ СҮРЭГ, ГАЗРЫН ШИМ МОНГОЛ БРЕНД 

•НЭР ХҮНДЭЭ УНАГАДАГГҮЙ ГАДААД ХАРИЛЦАА 

•НИЙГМИЙН ТЭГШ БОЛОМЖ, ЭВ НЭГДЭЛ хэмээн үзсэн байна.

 

Мөн тус хөгжлийн хөтөлбөрт “Монгол Улс ард  иргэд нь элбэг хангалуун амьдралтай, эрх чөлөө, эрдэм боловсрол, урам зориг бүхий  иргэдтэй хөгжингүй орон болно” гэж хөгжлийн алсыг харааг тооцжээ. Хөгжлийн зорилго нь хүний хөгжил, гэр бүлийн сайн сайхан аж амьдрал, нийгмийн дэвшлийг хангахад эдийн засгийн өсөлтийн үр шимийг зориулахад орших юм байна. Ардын нам анх 1921 онд улсын хөгжлийн бодлогын анхны их хурлаараа хэлэлцэж байсан түүхтэй. Тэгвэл 27-р их хурлаараа энэхүү хөгжлийн бодлогыг хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Манай улсын хөгжлийн ололт амжилтын 80% нь МАН-тай холбоотой аж. Ер нь МАН-ын оролцоогүйгээр улс орны богино, дунд, урт хугацааны бодлогыг төлөвлөх хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг ч эрдэмтэд онцолдог.

Хэдийгээр МАН сөрөг хүчин байгаа ч улс төрийн зөвшилцлийн үр дүнд хөтөлбөр хэрэгжээд явах бүрэн боломжтой гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм. С.Бямбацогт гишүүн хөтөлбөрөө “Хүнлэг нийгэм, хүчирхэг нам, хөгжил дэвшил” хэмээн тодорхойлсон бол Ж.Сүхбаатар "...намууд өөдөө гарахдаа тулгуураа олохыг бодох хэрэгтэй...оройд гараад тэнцвэрээ олох хэрэгтэй" гэсэн алдарт Ф.Бэконы үгийг иш татсан нь энэ намд өөрчлөлт хийгдэх нь гэсэн бодлыг олон хүнд төрүүлсэн. Уг хөтөлбөр бүх шатанд хэлцэгдэж байгаа бөгөөд иргэдийн санал бодлыг ч хүлээн авч байгаа юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.