2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » МАН 7 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

МАН 7 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Нийтлэлийн төрөл: Улс төр

МАН энэ сарын 27-нд болох Их хурлаа угтан намын дүрэм хийгээд бүтцэд өөрчлөлт оруулах, улс эх орны хөгжлийн бодлогыг тодорхойлох их ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд Ардын нам долоон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эдгээрээс гол ажлын хэсэг болох Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Хөгжлийн хөтөлбөр боловсруулах аждын хэсгүүдийн хүрээнд “Монгол Ардын намаас баримтлах хөгжлийн бодлого, зорилт-XXVII Их хурал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

  

Хуралд намын анхан шатны байгууллагууд болон эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан бөгөөд мөрийн хөтөлбөр, намын дүрэмд ямар өөрчлөлт оруулахаар тусгаж буй, Монгол Улс хөгжлийн ямар бодлоготой байх юм гэх зэргээр холбогдох ажлын хэсгүүд ажлаа танилцуулж, хэлэлцүүллэг явуулсан юм.

 

XXVII  Их хурал улс орны хөгжил, дэвшил шинэчлэлийн их хурал байх ёстой хэмээн МАН-ынхан үзэж буй. Тиймээс Монгол Улсын хөгжлийн бодлого, стратеги мөрийн хөтөлбөр ямар байх, ядуурал авилгал хээл хахууль зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр ямар байх вэ, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд МАН яаж өөрчлөгдөн зохион байгуулагдах вэ гэдгийг судалж, бичиг баримтаа боловсруулж байгаа билээ.

 

МАН XXVII Их хурлаа шинэчлэл нэрийн дор хойш суусан биш, урагш харж, ирээдүй рүү чиглэсэн шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийн, 2016 онд ялахын тулд эв нэгдэлтэй урагшилья хэмээж “урагшаа” гэсэн уриан дор зохион байгуулахаар Удирдах зөвлөлөөс шийдвэрлэснийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар онцоллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.