2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалсан Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүү холбогдож гарын үсэг мөн гэдгийг баталжээ

"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалсан Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүү холбогдож гарын үсэг мөн гэдгийг баталжээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалсан Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүү холбогдож гарын үсэг мөн гэдгийг баталжээ"Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг буюу Монгол улсын саалийн үнээ болох Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахдаа тус үйлдвэрээс баталгаа гаргуулсан гэх хэрэгт өндөр албан тушаал хашиж байсан хэдэн хэдэн хүний нэр холбогдоод буй. Албаныханы зүгээс Ш.Батхүүг хуурамч гарын үсэг үйлдэж зээл авсан гэж үзэж байгаа ч энэ талаарх зарим баримтууд дэлгэгдсээр байгаа аж. Уг нь "Жаст"-ын Ш.Батхүү энэ хэргийг ганцхан өөрөө хүлээн бусад хүмүүсийн оролцоо байхгүй хэмээн мэдэгдэж байгаа ч энэ баримтаар үгүйсгэгдэж байгаа аж.

 
Түүнтэй хамт Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан хүний нэгээр Улаанбаатар төмөр замын дарга асан Т.Очирхүү. Түүнийг Ш.Батхүүгийн батлан даагч болж Өмнөд Африкийн «Стандарт» банкнаас 34 сая ам. долларын зээл авч өгсөн гэж хардаж байсан ч өөрөө энэ мэдээллийг үгүйсгэсэн. Гэтэл өнгөрсөн сард хийгдсэн криминалистик шинжилгээгээр төмөр замын экс даргын гарын үсэг мөн гэдгийг тогтоосон гэнэ.
 
Тус банкны зүгээс манай улсад ирж холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний эцэст манайхаас ажлын хэсэг гаран нэг сарын өмнө тус улсыг зориод ирсэн аж. Гэхдээ одоогоор ажлын хэсэг энэ хэргийн талаар хэрхэн яаж ярилцсан эсэх нь нууц байгаа бөгөөд хэрэг хаашаа эргэх нь ч тодорхойгүй байна.
 
Ш.Батхүүг хуурамч гарын үсэг үйлдэж зээл авсан гэх мэдээлэл тархахад тэрбээр “Тийм хуурамч гарын үсэг зурсан асуудал байхгүй” гэж сүр бараатай хэвлэлийн хурал хийхдээ олон нийтийг хуурч, өөрийгөө олон жилийн хөдөлмөр нь юу ч үгүй болсон өрөвдөлтэй хүн хэмээн харагдуулж чадсан. Гэсэн ч хуулийнхан түүнийг хуурамч гарын үсэг үйлдсэн хэмээн ийнхүү шалгасаар байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.