2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Аав ээжүүд хүү охинтойгоо тоглосон кино удахгүй нээлтээ хийнэ

Аав ээжүүд хүү охинтойгоо тоглосон кино удахгүй нээлтээ хийнэ

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Онцлох мэдээ

Аав ээжүүд хүү охинтойгоо тоглосон кино удахгүй нээлтээ хийнэ

Нэгэн үе авьяас чадвараараа үзэгч олныг бишрүүлж, охид залуусын хайрыг булааж явсан чадварлаг жүжигчид өөрсдийн авьяаслаг хүүхдүүдийн хамт “Тагнуулч аав” кинонд тоглосон билээ. МУГЖ Д.Хүрэлхүү продюссерээр нь ажилласан тус кинонд гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, П.Эрдэнэзаан, О.Бат-Өлзий нар хүүхдүүдтэйгээ хамт дүрээ мөнхөлсөн бөгөөд “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, “Акапелла” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр нар тогложээ.

 

Сонирхолтой үйл явдал, элэг хөшмөөр инээдтэй дүр зураглалаар дүүрэн “Тагнуулч аав” киног үзэгчид тэсэн ядан хүлээж буй энэ үед нээлтийн тов зарлагдсан баяртай мэдээг дуулгая. “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны киноны нээлт энэ сарын 16-нд “Тэнгис” кинотеатрт болох бөгөөд авьяаслаг уран бүтээлч, жүжигчид хүүхдүүдийн хамт ирж үзэгч олонтойгоо баяраа хуваалцаж, дэлгэцийн шинэ бүтээлээ сонирхуулах юм байна.

Unen.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.