2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » МУГЖ Т.Ариунаа: Миний алдар нэр хий хоосон зүйл байсан юм байна гэдгийг би ойлголоо


МУГЖ Т.Ариунаа: Миний алдар нэр хий хоосон зүйл байсан юм байна гэдгийг би ойлголоо

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

МУГЖ Т.Ариунаа: Миний алдар нэр хий хоосон зүйл байсан юм байна гэдгийг би ойлголоо

“Ноёд” группын захирал Ц.Буяндорж авлигын хэрэгт холбогдож, өдгөө ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид хоригдоод сар гаруй болж байгаа билээ. Түүний эхнэрийг ард түмний хайртай дуучин МУГЖ Т.Ариунаа гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Түүний нөхрийг дээрх хэрэгт холбогдсон мэдээлэл гарсан цагаас эхлэн худал, үнэн нь үл мэдэгдэх олон мэдээлэл гарч байсан. Ямартаа ч одоогоор Т.Ариунаагийн машиныг хурааснаас биш гэрийг нь битүүмжлээгүй, хилээр гарахыг нь хориглоогүй байгаа гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.

 

Тэрээр хэлэхдээ “Би жаргаж байна хэлэхгүй. Би өнөөдөр зовж байна гэж хэлэхгүй. Гэхдээ надад хүнд байна гэдгийг нуухгүй. Хүнд элэг бүтэн амьдрал ямар чухал зүйл байдаг юм бэ гэдгийг би өнөөдөр өөрийнхөө туулж яваа амьдралаас харж байна. Гэхдээ миний сэтгэл зүрх өнөөдөр маш их өвдөж байна. Миний энэ өвдөлт, гуниг, ганцаардлыг хэн ч яг над шиг мэдрэхгүй шүү дээ.

 

Захиалгаар эзнийг нь шоронд хийж байгаад л юмыг нь эзэрхийлэн авч байна шүү дээ. Өнөөдөр манай нөхөр хохирогч. Гэтэл хохирогчийг хорьж цагдаад, хохироогч нь хүслээ хангаад л явж байна. Ахин хэлье, миний хань хохирогч. Бусдад эд хөрөнгөө алдсан хүн гэмт хэрэгтэн болчихдог ёс хаана байдаг юм бэ. Авдаг юм байвал авна л биз. Миний ханийг, миний гэр бүлийг л авч болохгүй.

 

Миний алдар нэр хий хоосон зүйл байсан юм байна гэдгийг би ойлголоо. Хэн нь ч миний төлөө дуугардаггүй юм байна. Хэн ч миний зовлонг хуваалцдаггүй юм байна. Яг ийм цаг үед хүний мөс чанар танигддаг юм байна. Над руу зовлон үзсэнээрээ манай Харангын Лхагваа, Баавар хоёр хамгийн их ярьж зөвлөж, тусалж байгаа. Балхаа ах, Өөжгий, Нью старын Мандах энэ хэд л ярьсан. Гэтэл над дээр босч ирсэн, амьдралаа тэтгүүлж, хамт уран бүтээл хийж явсан зарим нэг хүн ганц утасдаа ч үгүй.Би нэгхэн сарын дотор хоёр хүүгийнхээ харц доошоо унахыг харлаа. Миний үс бууралтлаа. Би нойтон дэртэй хонож байна.

 

Миний алдар нэрний дор миний хань зовж байна. Элэг бүтэн амьдарна гэдэг л энэ хорвоогийн хамгийн том аз жаргал юм байна. Би ханийгаа маш их санаж байна. Тэр хүн миний амьдралд хэн байсныг илүү их ойлгож байна. Миний төлөө л амьдарсан, үргэлж миний нөхөр байсныхаа төлөө муу хэлүүлж, бичүүлж, доромжлуулж ирсэн түүнийгээ би өрөвдөн хайрлаж байна. Надтай учирч, амьдарч ханилаагүй бол ийм юм туулахгүй байсан. Би түүнийгээ үнэхээр их зовоож байгаадаа харамсч байна. Аав ээжийгээ нэг дор алдчихаад ханийнхаа охин нь болсон би. Хань минь миний аав, ээж болсон. Бидний амьдрал ийм л амьдрал шүү дээ” хэмээн ард түмний хайртай дуучин маань илэн далангүй сэтгэлээ уудлан, нулимсаа дуслуулан ярилцлага өгчээ.

Shuurhai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.