2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Х.Цолмонбаатар ахмадын дэлхийн аварга болов

Х.Цолмонбаатар ахмадын дэлхийн аварга болов

Нийтлэлийн төрөл: Спорт

Х.Цолмонбаатар ахмадын дэлхийн аварга болов

Босни-Герцеговино улсын Сараево хотод болж байгаа чөлөөт бөх, сонгомол барилдааны Ахмадын ДАШТ-ний хоёр дахь өдөр чөлөөт бөхийн A, G насны ангиллын тэмцээн болж А насны ангилалд барилдсан манай бөх Хувьцагааны Цолмонбаатар нэгдүгээр тойрогт бельгийн бөх Абдул Мурадовыг 6:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Виталий Мартиусовыг 4:0, 0:2 онооны харьцаагаар ялж ахмадын дэлхийн аварга боллоо.

 

Ахмадын ДАШТ-нд өмнө нь Гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1995-1996 онуудад түрүүлж байжээ. Азербайжан, АНУ, Англи, Аргентин, Армян, Болгар, Грек, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Румын, Турк, Украин, Унгар, Финланд, Франц, ХБНГУ, Швед, Энэтхэг, Эстони зэрэг олон орны ахмад бөхчүүд оролцож байгаа тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд доорх насны ангиллиар явагдлаа.

 

A - 35-40 насны ангилал

B - 41-45 насны ангилал

C - 46-50 насны ангилал

D - 51-55 насны ангилал

E - 56-60 насны ангилал

F - 61-65 насны ангилал

G - 66-70 насны ангилал

 

Ахмадын ДАШТ-нд МЧБХ-ны ерөнхий менежер спортын мастер Даваажавын Батням ахлагчтай 8 бөх оролцож байна.

 

Дор чөлөөт бөхийн төрлийн жин тус бүрийн аваргуудын нэрсийг жагсаав.

 

А насны ангилал

 

58 кг         1. Ж.Голдман (АНУ)

63 кг         1. А.Кунцила (Гүрж)

69 кг         1. М.Ивадов (Азербайжан)

76 кг         1. Сершил Ратушняк (Украин)

85 кг         1. Е.Тудор (Молдав)

97 кг         1. Ахмет Аталай (Турк)

130 кг     1. Хувьцагааны Цолмонбаатар (Монгол)

 

В насны ангилал

 

58 кг         1. Ремзи Осман (Болгар)

63 кг         1. Сергей Куклин (ОХУ)

69 кг         1. Абдулмуталиб Мелек (Турк)

76 кг         1. Жонатан Молфино (Итали)

85 кг         1. Майкл Шик (АНУ)

97 кг         1. А.Магомедов (ОХУ)

130 кг         1. Юри Райчел (ӨАБНУ)

 

С насны ангилал

 

58 кг         1. Магомед Магомедов (ОХУ)

63 кг         1. Борис Савва (Молдав)

69 кг         1. Никулаж Паккану (ХБНГУ)

76 кг         1. Атассадус (Грек)

85 кг         1. Г.Лакатос (Унгар)

97 кг         1. Христофер Суттон (ӨАБНУ)

130 кг         1. Реза Заде Фарход (ОХУ)

 

Д насны ангилал

 

58 кг         1. Зорра Ховнасян (Армян)

63 кг         1. Эеймс Кассари (АНУ)

69 кг         1. З.Бекбулатов (ОХУ)

76 кг         1. Сослан Адыркаев (Украин)

85 кг         1. У.Питтер (ӨАБНУ)

97 кг         1. Гюроль Каплан (Турк)

130 кг         1. Абдулла Завков (Казахстан)

 

E насны ангилал

 

58 кг        1. Стивен Туржеон (АНУ)

63 кг         1. Сергей Мальцев (ОХУ)

69 кг         1. Дидье Николас (Франц)

76 кг         1. В.Захарушкин (ОХУ)

85 кг         1. Исса Асгаров (Бельги)

97 кг         1. Сингх Картар (Энэтхэг)

130 кг         1. Георгий Манучарян (Украина)

 

F насны ангилал

 

58 кг        1. Виктор Чирков (ОХУ)

63 кг         1. Ширзад Ахмади (АНУ)

69 кг         1. Исмаил Косуоглу (Турк)

76 кг         1. Петр Марта (Молдав)

85 кг         1. Дмитрий Хлебников (ОХУ)

97 кг         1. Владимир Голубев (Латви)

130 кг         1. Эстэте Гоглишизе (Гүрж)

 

G насны ангилал

 

58 кг         1. К.Шакиров (Казахстан)

63 кг         1. Имре Бауман (Унгар)

69 кг         1. Виктор Тонкых (ОХУ)

76 кг         1. Тэрри Харрис (АНУ)

85 кг         1. С.Димитров (Болгар)

97 кг         1. Артур Саммит (ХБНГУ)

130 кг         1. Николай Шимаров (ОХУ)

 

МЧБХ, Д.Өлгийсайхан

Sonin.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn