2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Монгол улсын Эдийн Засгийн зарим тоо баримт өнөөдрийн байдлаар

Монгол улсын Эдийн Засгийн зарим тоо баримт өнөөдрийн байдлаар

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Монгол улсын Эдийн Засгийн зарим тоо баримт өнөөдрийн байдлаар

• Монгол улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2012 онд саарч, 12.3 хувь болж буурсан. Урьдчилсан байдлаар 2013 оны эдийн засгийн өсөлт 10,4 хувьтай гарах төлөвтэй байна.

 

• ДНБ 7,5 их наяд үйлдвэрлэлийн аргаар, 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол ДНБ 2,7 их наяд төгрөг үүнээс үзхэд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,8%  буурсан байна.  

 

• Өнөөдөрийн байдлаар ядуурлын байдал 2012 оны судалгаагаар 27,4% ҮСХ-ноос шинэ мэдээ гаргаагүй байна.

Гадаад худалдаа, гадаад вальютын ерөнхий байдал

 

• Монгол Улс 2013 оны эхний 7 сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6038.7 сая ам.доллар, үүнээс экспорт 2353.6 сая ам.доллар, импорт 3685.0 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 7 сард -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. /ҮСХ-ны мэдээ 7-р сарын байдлаар/

 

• Гадаад худалдааны эргэлт: $6,039 сая /Монголбанк 7-р сарын мэдээ/

 

Мөнгөн дүн тайлант хугацааны эцэст 6,039 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7%-иар буюу 468 сая ам.доллараар буурчээ. Үүнд экспорт 185 сая ам.доллараар, импорт 283 сая ам.доллараар буурсан нь нөлөөлөв.

 

 Жилийн өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеэс 20 нэгж хувиар буурсан бөгөөд үүнд экспортын жилийн өсөлт 16 нэгж хувиар, импортын жилийн өсөлт 22 нэгж хувиар буурсан нь нөлөөлжээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа  эргэлтийн 50% буюу 2,994 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 15% буюу 893 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус  тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 12%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 21%-иар тус тус буурчээ.

 

• Гадаад худалдааны нийт тэнцэл: -$1,331 сая /Монголбанк 7-р сарын мэдээ/

 

Мөнгөн дүн 2013 оны эхний 7 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл –1,331 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7%-иар буюу 98 сая ам.доллараар буурчээ. Энэ нь экспорт импорт тус тус 7%-иар буурсантай холбоотой байна. Экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг 3 сарын шаталсан дунджаар (moving average) авч үзвэл 2012 оны 9 дүгээр сараас аажмаар багассаар тайлант хугацааны эцэст экспорт нь импортоос 5%-ийн илүү бууралттай гарсан байна.  Дүрслэл 1-ээс харахад экспорт, импортын жилийн өсөлтийн хурд 2011 оны 10 дугаар сараас хойш буурсан хэвээр байгаа бөгөөд 2013 оны эхэнд бага зэрэг өссөн боловч буцаад буураад байна

• Вальютын ханшын уналт нь манай улсын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд нөлөөлөх хандлагатай байна. 

• Манай улсын вальютын нөөц огцом багасаж монгол улсын ЭЗ –ийн аюулгүй байдалд илт занал хийлээд эхэллээ. /албан бус мэдээгээр МБ-ны гадаад вальютын нөөц 200сая ам.доллар болсон мэдээтэй байна/ 

• Гадаад вальютын  ханшийн огцом өсөлт МУ-ын ЭЗ-т сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ.

 

Монголбанкны вальютын ханш өнөөдрийн байдлаар /монголбанкны мэдээгээр/

               

 8/18/2013                 ₮

  1 USD 1,571.57

  1 EUR 2,096.95

  1 CNY 257.13

  1 GBP 2,457.07

  1 RUB 47.75

 

 

o Монголбанкны бодлогын хүү 10,5%

o Овернайт репо 12,5%

o Овернайт репо хадгаламж 8%

o Репо 11,0%

Чингис Бондын өнөөгийн нөхцөл байдал

 

• Чингис бондын хөрөнгө УИХ –аас өгсөн чиглэлийн талаар улс орны стратегийн ач холбогдолтой салбарт зарцуулагдахгүй байна.

• Алтанхуяг сайдын бондын зарцуулалтын талаарх тайлбараас:

 

Бондыг зарцуулах салбарууд Хувь

 

Зам, дэд бүтэц, эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламж 41,5 %

Барилга, барилгын материал үйлдвэрлэл, орон сууц, хот тохижилт 21,9 %

Боловсруулах үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, экспорт 17,1 %

Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд 12,5 %

ЖДҮ, газар тариалан , мал аж ахуй 12,1 %

Байгалийн хий, нефть боловсруулах үйлдвэрлэл 9,7 %

Тээвэр, логистик, аялал жуулчлал 9,2 %

Хүнд үйлдвэрлэл 7,3 %

Өндөр технологийн салбар 4,6 %

 

• Тэгвэл өнөөдрийн байдлаар Чингис бондыг арилжаалж олсон хөрөнгөөр бүтээн байгуулалтын 10 орчим төслийн ажилд зарцуулж эхлээд байгаа юм байна.

• Тодруулбал эрчим хүчний салбар буюу таван толгойн 450 мигаваттын цахилгаан станцын төсөлд 50 сая ам.доллар, Энэ цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж байна.

• Гудамж төсөл буюу хотын, гэр хороолол, хурдны зам зэрэгт 200 сая ам.доллар

• Харин 2010 онд төрөөс баримтлах төмөр замын бодлого гарсантай холбогдуулж шинэ төмөр замд эхний ээлжинд 200 сая ам.доллар.

• Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн 6 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай  авто замаар  холбох төсөлд 570 тэрбум төгрөгийг Чингис бондыг хөрөнгөнөөс гаргахаар болсон байна. 

• 2014 онд 3 аймаг 2015 онд 3 аймаг гээд нийтдээ 12 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор болжээ. 

• Сүү, сүүн бүтээгдэхүүний 15 ферм, үйлдвэр байгуулна. Үүнд Чингис бондын хөрөнгөөс 27,7 сая ам.доллар.

• Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажилд 200 хүртэл тэрбум төгрөгийг зарцуулна.

• Өнөөдрийн байдлаар Чингис бондын хөрөнгөнөөс  347 сая Америк доллар үлдсэн байна. Тэгвэл  энэхүү үлдсэн хөрөнгөнөөс төмөр, арматурын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх саналтай байгаагаа ерөнхий сайд онцолсон байна. 

 

Н.Батбаяр сайдын тайлбараас:

 

• Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийг нийслэлтэй холбох 1300 гаруй км авто замд 300 гаруй сая доллар

• Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замыг ирэх хавраас барьж эхлэх бөгөөд үүнд ойролцоогоор 400 орчим сая доллар зарцуулах гэнэ. Уг төмөр замд 800 орчим сая долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдэх бололтой.

• МИАТ компанид авах 3 онгоцны 200сая ам.долларын хөрөнгийг Чингис бондын хөрөнгөнөөс гаргана.

2012 онд Шинэчлэлийн засгийн газраас гаргасан эхний бондын зарцуулалт  

/Чингис бондоос гадна/

Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбумын бондыг  гаргахаар шийдвэрлэсэн. Дээрх 800 тэрбум төгрөгийн бондын 

• 300 тэрбум нь ноос, ноолуурын салбарынхан, жижиг дунд үйлдвэрт, 

• 300 тэрбум нь “100 мянган айлын орон сууц” төсөлд, 

• 200 тэрбумыг нь дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. 

Үнэ тогтворжуулах хөтөлбөр

 

• Үнийг тогтворжуулах хөтөлбөрийг — Монголбанкнаас одоогоор түр санхүүжүүлж байгаа бөгөөд үүнийг аль болох ойрын үед төсвийн тодотголд тусгах хэрэгтэй. Хөтөлбөрийн нийт өртөг 720 тэрбум төгрөг буюу 2013 оны ДНБ-ий 4 гаруй хувьтай тэнцэхээр байна. 

• Гурав дахь дэд хөтөлбөр нь мах, гурилын үнийг тогтворжуулахад чиглэж байна. Хэрэглээний үнийн Индексийн нийт сагсны 20 орчим хувь, хүнсний Хэрэглээний үнийн индексийн сагсны 60 гаруй хувийг энэ хоёр бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ хүрээнд мах, гурилын нөөц бүрдүүлэлтийг сайжруулахад анхаарч ажиллан, 122 тэрбум төгрөгийн 3.8 хувийн хүүтэй зээлийг мах, гурилын үйлдвэрүүдэд олгосон.

• Түлш шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээнүүд шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулахад чиглэсэн. 2012 оны 10-р сараас хойш 105.3 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг жилийн 3.8 хувийн хүүтэйгээр нээж, түлш шатахуун импортлогч 11 компаниудад ашиглуулсан. Эдгээр арга хэмжээний зорилго нь тааламжтай нөхцөлтэй санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан шатахууны жижиглэн худалдааны үнийг бөөний үнийн өөрчлөлтөөс хамааралгүй болгоход оршиж байна.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээ 

 

Хөтөлбөр хэрэгжсэн эхний 39 хоногт:

 

Өмнө олгосон ипотекийн зээлээс 789.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14894 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 422.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 315.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4543 иргэнд 245.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.  

/Монгол банкны мэдээ 8 сарын 19

 

МАН-ын УЗ-ын дэргэдэх Эдийн Засгийн бодлогын байнгын хороо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.