2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Э.Бат-Үүл дарга түүхэн дурсгалын харшилтай

Э.Бат-Үүл дарга түүхэн дурсгалын харшилтай

Нийтлэлийн төрөл: Нийслэл
Э.Бат-Үүл дарга түүхэн дурсгалын харшилтай
"Бүтээн байгуулалтын цаг”-ийн үеэр хотын дарга Э.Бат-Үүл Ерөнхий сайд Н.Алтанхуягт нэгэн жигтэй мэдээ дуулгав.

Тэрбээр "Хотын хэмжээнд хийгдэж бай­гаа зам засварын ажилд Нисэхийн цагаан хаалга саад болж байна.

Шинэ тавигдах зам одоо­гийн­хоос хавьгүй өргөн учраас энэ хаалга саад бо­лоод байна” хэмээсэн юм. Тиймээс Ца­гаан хаалгыг урд талынх нь зам руу шилжүүлэх эсэхийг Ерөнхий сайдаас асуужээ.

Үүнийх нь хариуд Засгийн газрын тэргүүн "Хууль эрх зүйн хүрээнд та хэнээс асууж шийдэх ёстой юм. Би лав мэдэхгүй. Тэр НИТХ-аасаа асууж шийд­вэрлэ” хэмээсэн байна.

Юутай ч тун удахгүй Үүл даргын шийд­вэрээр Нисэхийн ца­гаан хаалганы байршилд өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Гэхдээ аль нэг хашаанд хог болгоод хаячихгүй тэр хэсэгт нь үлдээгээсэй гэх иргэд ч байна.

Үүнээс харахад сүүлийн үед Үүл даргад түүхийн дурсгалууд нэлээд гай болж, мань хүн ч тэдгээрт харшилтай болжээ.

ogloonii sonin_logo
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn