2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Найзынхаа аминд хүрсэн Ц.Туяад 25 жилийн ял онооно

Найзынхаа аминд хүрсэн Ц.Туяад 25 жилийн ял онооно

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвс­гэрт өнгөрсөн долоо­ду­гаар сарын 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч, 31 нас­­тай эмэгтэй Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. 

 

Хохирогчийг мэргэ­жил нэгт найз Ц.Туяа гэгч эмэгтэй хардалт, өс хон­зонгийн сэдлээр хөнөөсөн бо­лох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ. 

 

Тэгвэл эл хэргийн шүүх хурал өчигдөр Баян­гол дүүр­­гийн шүүхэд    нээлт­тэй  эхэл­сэн ч  тодорхой  шалт­гаа­ны ул­маас хойшилсон юм. 

 

Учир нь хохирогч Э-г харанхуй орцонд 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн шүүгдэгч Ц.Туяа эл хэрэгт хоёр өм­гөөлөгч авсан байна. 

 

Харин түүний өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралд ир­сэн бөгөөд Оюунтунгалаг өм­гөөлөгч саяхан хагалгаанд орсон тул ирж чадахгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүнд бичгээр мэдэгджээ. 

 

“Охиныг минь хөнөөсөн алуурчинд цаазын ял өг”

 

 

Хоёрын хоёр эмэгтэйн амьдралаар тоглож, нэгийг нь шоронд нөгөөг нь шороонд булсан Д.Батболд гэгч залуу ч шүүх хуралд оролцохоор иржээ. Тэрбээр хохирогчийн ар гэрийнхэн нь хүсэлтээр шүүх хуралд оролцож байгаа аж. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс да­раа­гийн шүүх хурлыг хаалттай явуулж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Учир нь шүүх бүрэлдэхүүн уг шүүх хур­лыг хаалттай хийх ямарч шаардлагагүй гэж үзсэн юм. 

 

Бусдын гарт зэрлэгээр амиа алдсан талийгаач Э-гийн ээж сэтгэлээ барьж дийлэлгүй шүүх хуралдааны танхимд чанга дуугаар орилж, сэжигтэн Ц.Туяа руу дайрч давшилж байв. Тэрбээр “Миний охиныг хөнөөсөн алуурчинд цаазын ял өгөх хэрэгтэй. Охиныг минь алчихаад байхад шүүх хурал хойшилж байгаа нь ямар учиртай юм. Бидний залуу үе хүн алж байхад би яагаад охиныг минь алсан алуурчин алж болохгүй гэж” гэлээ. 

Ингээд  шүүх хурал тарс­ны дараа  хохирогч Э-гийн өмгөөлөгч Б.Даваа­сүрэн­­гээс зарим зүйлийг тод­руулсан юм. 

 

Хохирогчийн гэрийнхэнтэй Д.Батболд холбоогүй байдаг 

 

-Шүүх хурлыг ямар шалт­гаанаар хойш­луу­лахаар болов?

 

-Шүүгдэгчийн нэг өм­гөө­лөгч ирээгүй гэсэн. Тиймээс шүүх хурал энэ сарын 11-ний 10:00 цаг хүртэл хой­шиллоо.

 

-Хохирогчийн ар гэрийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Бид хэргийг дутуу шал­гасан гэж үзэж байгаа. Өөр нэмэлт тайлбар хэлэх боломж алга. 

 

-Энэ хэрэгт буруутай гэх Д.Батболд хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа уу? 

 

-Тийм зүйл байхгүй. Ямартай ч шүүх хуралдаан хойшилсон учир хэргийн нөх­цөл  байдлын талаар ярих боломжгүй. 

 

Одоогийн байдлаар сэ­жигтэн Ц.Туяад хүний амь насыг онц хэрцгийгээр, өс хонзонгийн сэдлээр үйлдсэн хөнөөсөн гэх үндэслэлээр хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. 

 

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа бөгөөд тус зүйл ангид өс хонзонгийн сэдлээр хүнийг онц  хэрцгий аргаар хө­нөөсөн хэмээн  үзэж 25 жи­лийн ял эсхүл цаазын ял оноох юм. 

 

Гэвч манай улс эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй учраас 25 жилийн ял оноо­хоор төлөвлөж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.