2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Иргэдийн хурлыг иргэдгүйгээр хийж болдгийг АН харууллаа

Иргэдийн хурлыг иргэдгүйгээр хийж болдгийг АН харууллаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өчигдөр болж, тэргүүлэгчид болон хороодын Засаг дарга нараа сонгожээ. Ингэхдээ чоно борооноор гэгчээр усан бороог далимдуулан эрх мэдлийн төлөө үгсэн хуйвалдаж, дүүргийнхээ 20 хороо тус бүрт иргэдийн нийтийн хурлаа хийсэн байна. Ингэхдээ хороодын иргэдэд албан ёсоор зар түгээгээгүй бөгөөд АН-ын угшилтай хэдхэн хүмүүст утсаар мэдэгдэн, өглөө 08.00 цагт цагдаа хүчний хамгаалалттайгаар хуралдаж дууссан байх юм.  Хуульд  иргэдийн нийтийн хурлыг  хэрхэн явуулах талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, иргэдийн хурлыг хийхдээ 14 хоногийн өмнө нийт иргэдэд нээлттэй мэдээлсэн байхаас гадна тухайн хорооноос 20 өрх тус бүрээс нэг хүний оролцоотой явуулна гэж заасан байдаг. Түүнчлэн иргэдийн нийтийн хурлыг бүх намын төлөөлөлтэйгээр хийхээс гадна хурлын тэргүүлэгч болон Засаг даргыг бүх иргэдийн олонхийн саналаар сонгох журамтай. Гэтэл өчигдөр Сүхбаатар дүүрэгт болсон тус хурлын үеэр дээр дурдсан бүх журам дүрмүүдийг АН-ынхан уландаа гишгэж, хүч түрэмгийлсэн байдалтайгаар хийж дуусчээ. Түүгээр ч зогсохгүй шаардлага тавихаар очсон МАН-ын төлөөллийг дотогш нэвтрүүлэхгүйгээр барахгүй биед нь халдсан тохиолдол  ч гарчээ. Бүр зарим хороон дээр 11 хүнтэй хурал хийснээс тэргүүлэгч таван гишүүн сонгоод өөр хоорондоо ярьж байгаад нэгийгээ сонгох журмаар хурал явагдсан байна.   Зарим хороодод хаалга үүдээ түгжиж, гаднаас хүн оруулахгүй хаалттай байдлаар явуулсан байх юм. Ингэхдээ зөвхөн АН-ын гэх хүмүүсээ микроавтобусаар зөөж оруулсан аж. Энэ мэтчилэн хууль  дүрэм зөрчиж хийсэн иргэдийн нийтийн хуралд АН-аас өөр ямар ч намын төлөөлөл байгаагүй бөгөөд өөрсдийн хүмүүсээ ийнхүү зөөлөн суудалд тухлуулжээ. Хурлын тэргүүлэгч сонгох санал хураахад гараа өргөөгүй хүмүүсийг оруулалгүйгээр шууд 100 хувийн саналаар хэмээн хурлын тэмдэглэлээ хөтөлж байсан талаар ч   “хүний тооноос хасагдсан” иргэд учирлаж байлаа.  Түүнчлэн АН эрх барьж эхэлсэн цагаас эхлэн дүүрэг хороонд явагдаж байгаа ажлууд хүч түрэмгийлсэн, хууль зөрчсөн, намаар алагчилсан байдалтай явагдаж байгаа талаар тус дүүргийн иргэдийн төлөөлөл хэлж байсан юм.  Өнгөрсөн хугацаанд тус дүүргийн хороодод даргаар ажиллаж байсан Засаг дарга нарыг АН гарч ирснээс хойш хоморголон халсан бөгөөд өдий хүртэл үүрэг гүйцэтгэгчтэйгээр явж ирсэн. Гэтэл ийнхүү өнгөрсөн хугацаанд ярьсан, товлосон хүмүүсээ даргын суудалд суулгахаар төрийн албыг хүлээлгэж байсан нь ил болж байгаа юм. Өмнө нь МАН эрх барьж байх үед иргэдийн нийтийн хурлыг 1000-2000 хүний  оролцоотойгоор хийдэг байсан бөгөөд хурлын үргэлжлэх хугацаа 3-4 цаг байдаг байжээ. Гэтэл АН-ынхны хууль зөрчиж хийсэн хурал 5-15 минутын хугацаатайгаар үргэлжлээд л дууссан байх юм.  
Ийнхүү хүч түрэмгийлэн хийсэн Сүхбаатар үүргийн АН-ынхны хурлын талаар тус дүүргийн МАН-ын хорооныхон өчигдөр шуурхай хуралдсан бөгөөд тэдний эл увайгүй үйлдлийн талаар хууль, хяналтын байгууллагад албан ёсоор хандахаар болсноо мэдэгдсэн юм.
М.Өнөржаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn