2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс 45.3 га газар чөлөөлүүлэхээр тусгажээ

Хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс 45.3 га газар чөлөөлүүлэхээр тусгажээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Өнгөрсөн сараас эхэлж Богдхан уулын  нутаг дэвсгэрт орших тусгай хам­гаалалт бүхий хоёр газрыг манай баячууд “Дархан цаазат” гэх хууль ёсны үгийг  баллуурдаж өөрс­дөө тэнд эзэн суухаар улайрч байна. Энэ бүхнийг тус газарт амьдардаг иргэд бидэнд учирлан ярьж байсан юм.

 

Өдгөө зайсанд ямар хүмүүс амьдардаг вэ гэвэл мөнгөтэй баячууд.  Анх тэд өөрсдийн орд харшаа босгохдоо ямар ч холбогдох албаны хүмүүсээс нь зөв­шөөрөл авалгүйгээр шууд л үлгэрийн юм шиг тансаг орд харшаа нүд ирмэхийн зуур босгож борчуудыг том том нүсэр техникээр дайрах нь холгүй нэлээд даажигнаж байсан гэнэ. 

 

Бид ч энэ тухай мэдээллийг тухай бүрд нь хангалттай мэдээлж байсан боловч ямар ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдөр Зайсангийн ам болгон баячуудын мэдлийн газар болж хувирсан. Тэгвэл одоо иргэдийн хэлж буйгаар  тус дүүргээс сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн “Сонгогчид та бүхний төлөө л бид ажиллана” гэж  байсан  бол өнөөдөр баячуудынхаа талд ажиллан Зайсанг там болгох  тогтоолын төслийг өнгөрсөн сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Уг тогтоолын төсөлд Зайсангийн амнаас 23.2, Арцатын амнаас 21.8, Богинын амнаас 0.3, нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс чөлөөлүүлэхээр тусгажээ.

 

Тус хорооны иргэн Д.Ням-Отгон “ Бид манай дүүргээс сонгогдсон Ц.Оюунгэрэл, Л.Болд хоёрт  ямар их итгэл өгч сонгож байлаа. Гэтэл тэд бидний төлөө биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө УИХ-д суухаар улайрч байж. Та бүхэн тэдний тогтоолын төслийг хараарай хүн үнэмшмээр зүйл нэг ч байхгүй. Тогтоолын  төсөлд тусгасан Арцатын ам, Богинын аманд бидэн шиг жирийн иргэд нэг ч амьдардаггүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ Зайсангийн аманд баячуудын хатавчин доор олон жил амьдарч байна бид нар.

 

Бид энэ баячуудтай их  удаан тэмцэж байна. Зарим нь ч залхаад нүүсэн. Одоогоос гурван жилийн өмнө энд бараг 380 орчим  айл өрх амьдарч байсан. Одоо бол 40-50 айл үлдсэн. Яах вэ дээ хоёр гишүүн бидний нэрийг барьж  тогтоолын төслөө З.Энхболд даргад танилцуулсан юм билээ. 

 

 

Тэр нь их инээдтэй тогтоол. Тухайлбал нут­гийн уугуул иргэдийн га­зар өмчлөх эрхийг батал­гаа­жуулахын тулд   ийм төсөл боловсруулсан гэж тайл­барласан байгаа юм. Яаж ч бодсон бидний төлөө биш шүү дээ. Ингэж л биднээр даажигнаад байгаа хүмүүс. Ер нь бол уугуул иргэдийг хэдэн талаас нь барилгын компанийн захирлууд болон баячууд нийлж ад үзсээр байгаад зарим нь арагагүй эрхэнд нүүсэн. Бид ч энд үеэ  дуустал амьдарна гэж бодож байгаа.  Одоо та нар хардаа энд гишгэх зай ч байхгүй. Ер нь Зайсанд монголын нөлөө бүхий эрхмүүд амьдардаг шүү дээ. Тэд бидний нэрийг барьж ийм төсөл боловсруулсан юм чинь бидэнд алга дарам газрыг маань өгөх ёстой.  Тэгээд ч энэ баячуудын бай­шингуудын  нэг нь ч газрын зөвшөөрөлгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Өчнөөн жил амьдарч байгаа биднийг төр засаг яагаад ингэж ад үзээд байгаа юм бол.  Ямартай ч бид газрынхаа төлөө тэмцэх болно” гэлээ.

 

Уугуул иргэдийн ярьж буй зүйл бүгд бодит үнэн. Богдхан уулын чанх урагшаа дарга, сайд нарын тансаг байшингууд нүд ирмэхийн зуурт   боссоор байгаа. Одоо бол  тус газарт уугуул иргэд гэх цөөхөн хэдэн хүн л амьдарч байна. Гэтэл үй олноороо зөвшөөрөлгүй ба­ригдсан эдгээр хорооллууд бүгд авлигын шинж ча­нартай. 

 

Жирийн иргэн Дорж, Дулмаа хэчнээн мөрөөдөөд ч зайсанд газар авч чадах­гүй гэдэг нь гашуун үнэн. Зайсангийн амыг там бол­госон баячууд одоо бүр цаашлаад Арцат, Богинын,  амыг  авахаар  ийнхүү улайран зүтгэжээ. 

 

Энэ бүхэн хэнд ашигтай вэ гэвэл товчхондоо эр­хэм гишүүд баячуудын за­хиалгаар дээрх амуудыг үгүй хийхээр аль хэдийн ажлаа эхэлж борчуудыг биш баячуудаа бодсон тогтоолын төсөл боловсруулсан нь харамсалтай.

 

Р.Саруул

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.