2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Банкууд дахь засгийн газрын өр нэмэгджээ

Банкууд дахь засгийн газрын өр нэмэгджээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 Манай улс хөгжиж байна. Үүний нэгэн баталгаа нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс төвөггүйхэн босгож буй бондууд. "Чингис", "Самурай" гээд бондын наймаанд оролцсон талуудын өвөг дээдсээр овоглосон өрийн бичгүүдийн талаархи эерэг сөрөг дүгнэлтүүд ч хөвөрсөөр. Улс орны хөгжил, эдийн засаг, эргэн төлөх хүүгийн хувь хэмжээгээ бодож болгоомжилж хандсан нэгэн байхад улс төрийн нүдээр харсан нь ч бий. Гэхдээ улстөржиж болохгүй, ул суурьтай хандах ёстой нэгэн сэдэв бол Засгийн газрын дотоод өр. Өөрөөр хэлбэл, нийт банкны салбар дахь Засгийн газрын цэвэр зээлийн хэмжээ. Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийлгэхээр УИХ-д хандаад буй энэ үед банкны салбар дахь Засгийн газрын зээлийн хэмжээ чухал баримт.
 
    Энэ оны эхний улирлын тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хүргүүлжээ. Эндээс харахад төвбанк болон бусад арилжааны банкуудын нийт дүнгээр Засгийн газрын цэвэр зээл өмнөх улирлаасаа 29.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр нь төлбөрийн тэнцлээ давсан гэсэн үг. Банкны систем дэх Засгийн газрын активын 16.1 хувь нь Монголбанкинд байгаа бол, 83.9 хувь нь арилжааны банкуудад байршиж байгаа аж. Юуны түрүүнд төвбанкны Засгийн газраас авах авлагын хэмжээ 2.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь хуримтлуулж тооцсон хүүгийн авлагын өсөлт аж. Ийнхүү Монголбанкинд төлөх ёстой Засгийн газрын нийт өглөгийн 97 хувь нь Засгийн газраас гаргасан үнэт цаас бол, үлдэх хувь нь хуримтлуулж тооцсон хүүгийн авлага гэнэ. Ер нь улсын төсвийн төгрөгийн харилцах нь хоёр жилийн өмнөөс л буурч ирсэн. Энэхүү тогтмол бууралт Засгийн газрын цэвэр зээлийг өсгөхөд нөлөөлсөн байна.
 
    Харин арилжааны банкуудын тухайд Засгийн газрын өглөг өмнөх улирлаас 211.1 тэрбум төгрөгөөр буюу 31.6 хувиар нэмэгджээ. Ингэснээр өмнөх оны жилийн эцсийн байдалтай харьцуулахад Засгийн газрын цэвэр зээл 172.9 тэрбум төгрөгөөр буюу 65 хувь хүртлээ өссөн гэнэ. Өнгөрсөн оны эцсээс эхлэн Засгийн газар өөрийнхеө гаргасан үнэт цаасыг зөвхөн  төвбанкаар дамжуулан арилждаг болсон. Тайланг улирлын эцэс гэхэд уг борлогдсон үнэт цаасны үлдэгдэл 520 тэрбум төгрөгт хүрчээ. Тайланд дурдсанаар энэ оны эхнээс л Засгийн газар үнэт цаасыг ихээр гаргах болсон нь банкууд дахь зээлийн хэмжээг нь огцом өсгөж орхижээ.
 

 
Б.СЭЛЭНГЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.