2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Германы төлөөлөгчидтэй уулзлаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Германы төлөөлөгчидтэй уулзлаа

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

МАН, Германы Социал демократ нам /ГСДН/, Фридрих Эбертийн сан/ФЭС/-гаас хамтран зохион байгуулж буй намрын академийн үйл ажиллагаа энэ сарын 3, 4-ний өдрүүдэд болж байгаа билээ. Уламжлал болсон энэхүү арга хэмжээ энэ жил  "Сөрөг хүчний бүтээлч үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд уг үйл ажиллагаатай холбогдуулан Германы Бундестагийн гишүүн асан, ГСДН-ын нэрт зүтгэлтэн хатагтай Үте Күмф, Ниедерзахсан Холбооны Улсын Ландтагийн гишүүн Марко Бруноттем манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Тэгвэл энэхүү үйл ажиллагааны хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өчигдөр Германы Бундестагийн гишүүн, хатагтай Үте Күмф, Ниедерзахсен Холбооны улсын Ландтагийн гишүүн ноён Марко Брунотте нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр МАН, Германы Социал демократ нам, Фридрих Эбертийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж хоёр намын төдийгүй хоёр улсын ард түмний  харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэсэн юм.  

 

Уулзалт ярилцлаганд оролцсон төлөөлөгчид Монгол болон Германы сөрөг хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, туршлагаасаа хуваалцаж, тулгамдаж буй асуудал болон хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтад Нийгмийн Ардчилал хүрээлэнгийн захирал С.Мөнхбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Чинбат нар оролцсон байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn