2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Номтойбаяр: Цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно биз

Н.Номтойбаяр: Цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно биз

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 Н.Номтойбаяр: Цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно биз

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр есдүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд бусадтай муудалцаж, хүн хутгалсан талаархи мэдээлэл цацагдаад байгаа билээ. Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр Н.Номтойбаяр гишүүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх нь бий. Тэгвэл дөнгөж сая Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргад хандаж "Үүсээд байгаа асуудлын талаар дүгнэлтээ гаргаж өгөөч ээ" гэж хүслээ. Хоёрдугаарт, есдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд болсон үйл явдлын талаар өнөөдөр өглөө буюу тус дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүнийхээ үүднээс биш иргэнийхээ хувьд гомдол гаргасан. Тухайн гомдлын товч агуулга нь иргэн н.Нямдорж миний амь биед халдсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өөрийнхөө гарын үсэгтэй өгсөн байгаа. Гуравдугаарт, өнөөдөр 13:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас "Есдүгээр сарын 25-нд болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөөч ээ" гэсэн албан бичгийг цаг орчмын өмнө хүлээж авлаа. Түүний дагуу мэдүүлэг өгнө. Энд нэг зүйлийг хэлэхэд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг зүйл байдаг. Үүгээр түрий барьж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад тотгор тавихгүй. Ил тод нээлттэй байж энэ асуудлыг түргэн шуурхай,  үнэн бодитоор хуулийнх нь дагуу хийж ажиллах болно" гэлээ. Ингээд сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авсан юм.  

 

-Цагдаагийн байгууллагаас танд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар албан ёсны мэдээлэл өгсөн. Гэтэл та надад ямар нэгэн бичиг ирээгүй гэж хэлээд байгаа. Хэн нь үнэн яриад байгаа юм бэ?

-Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг хэлье. Цагдаагийн байгууллага асуудалд арай эрт хандаж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл хүргэсэн болов уу гэдэг хувийнхаа дүгнэлтийг хийж байгаа юм. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагаас мэдүүлэг өгөөч ээ гэдэг бичгийн өнөөдөр 13.00 цагт УИХ-ын Тамгийн газрын даргад хүргүүлсэн байна. Энэ бичгийн өнөөдөр хүлээж авлаа.

 

-Та УИХ-ын гишүүн. Яагаад тэр өдөр н.Нямдорж гэдэг хүнтэй таарчихсан юм бэ. Баар сав хэсээд явах нь зүйд нийцэх үү. Нэгэнт ийм юм болсон болохоор УИХ-ын гишүүнийхээ эрхээс түтгэлзвэл яасан юм бэ?

-Хэт нэг талыг барьж сургаар дуулсан мэдээллээ өөрөө үзсэн юм шиг бичдэгээ болимоор байна. Баар сав хэссэн зүйл огтхон ч байхгүй. Ордны хойно хуучин Үндэсний телевизийн захирал байсан н.Ариунбат, "Шинэ дэлхий" телевизийн захирал н.Энх-Эрдэнэ, сэтгүүлч н.Батзоригтой ажил хэргийн уулзалт хийгээд сууж байсан. Урьд нь би н.Нямдорж гэдэг хүнийг сайн мэднэ. Над руу дайрч танхайрсан тэр үйлдлээс нь бол тэр хүнийг би үнэхээр танихгүй юм билээ. Тэр хүн 14 жил шоронд сууж өөрийгөө яаж хамгаалах уу, хялбар аргаар хэрхэн мөнгө олох вэ гэдэгт суралцсан хүн. Харин би 14 жил хоёр ч их сургуулийг дүүргэж, долоон жил төрийн төлөө зүтгэсэн. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, өрөөл бусдад хэрхэн туслах вэ гэдэг эрдэмд суралцаж яваа хүн. Ялгаа нь бол энэ.

 

-Тэгээд энэ үйл явдлын үеэр хүн хохирсон юм уу?

-Миний биед ямар нэгэн мэс хүрээгүй. Тэрийг цагдаагийн байгууллагаас асуу. Ямар  ч байсан энд та бүгдийн хэлээд байгаа шиг зүйл болоогүй.

 

-Хэн гомдол гаргасан юм бэ?  

-Тэр талаар дараа нь албан  ёсны мэдээлэл өгнө. Үнэн зөвийг тогтоохын төлөө тууштай тэмцэнэ. Цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь тогтооно биз.

 

-Хүн хутгалсан асуудал байгаа юм уу?

-Байхгүй. Тийм хэрэг явдал болоогүй. Намайг гүтгэж байна.

 

У.САРАН

Info.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn