2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Өргөн хэрэглээний барааны үнэ долоо хоног тутамд нэмэгдэж байна

Өргөн хэрэглээний барааны үнэ долоо хоног тутамд нэмэгдэж байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ богино хугацаанд огцом өсч байна гэж иргэд гомдоллох болсон. Энэ асуудлаар бид өнгөрөгч долоо хоног, энэ долоо хоногт захуудаар явж, үнийн харьцуулалт хийж үзлээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт “Баянзүрх” зах дээр хонины цул мах 7100, ястай нь 5800, үхрийн цул 9200, адууны цул 5500, ястай нь 5000 төгрөгийн ханштай байсан. 

 

Харин өчигдөр тус захад 300-500 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал хо­нины цул 7500, ястай нь 6100, үхрийн цул 9600, адууны цул, ястай нь 5500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.

 

“Бөмбөгөр” захаар хү­мүүс их үйлчлүүлдэг. Тус захад өнгөрсөн долоо хоногт хонины цул 7800, ястай нь 6800, үхрийн цул 10000, ястай нь 8200, ямааны цул 7000, адууны ястай мах 6000 төгрөгийн ханштай байсан. Гэтэл өчигдөр хо­нины мах цул, ястай гэлтгүй 200, үхрийн мах 300-500, ямаа, адууны мах 500 төг­рөгөөр тус тус нэмэгдсэн байна. Тэгвэл өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн бо­лох гурил, будаа, элсэн чихэр 200-300 төгрөгөөр нэ­мэгджээ. 

 

Намрын ургац хураалтын үе эхэлсэн болоод ч тэр үү, ногооны үнэ тогтвортой бай­на. 

 

Харин баяр ёслолоор хэ­рэглэдэг гэх хиамны үнэ тэн­гэрт хадсан дүр зураг ажиг­лагдсан юм. Тухайлбал “Траст”-ын хиам 1000-2000, өндөг 100, чих­­рийн бүх нэр төрөл 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Түүнч­лэн алим 600, шинэ ногоон өргөст хэмх 400, чинжүү 200 төгрөгөөр өссөн байна. 

 

Юмны үнэ долоо хоног тутамд өсч байхад захын худалдагчид “Бидний татаж авдаг бараа долоо хоног тутамд нэмэгдэж байгаа болохоор бид ч нэмэхээс өөр аргагүй. Энэ нь хэн хэндээ хэцүү байгаа нь ойлгомжтой. Цаашид ч өснө” гэж байлаа. 

 

В.Батгэрэл

Эх сурвалж "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn