2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Автобусны буудлыг нүүлгэх талаар санал авна

Автобусны буудлыг нүүлгэх талаар санал авна

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Замын цагдаагийн газраас Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 64 дүгээр дэлгүүр, Зүүн дөрвөн зам, Саппорогийн автобусны буудлуудыг нүүлгэн шүлжүүлэх талаар нийслэлийн Тээврийн газарт удаа дараа санал ирүүлсэн байна. Учир нь, тус автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байгаа гэж цагдаагийнхан үзжээ. Баруун дөрвөн замын автобусны зогсоол нь Энхтайван найрамдлын ордны зогсоолоос 560 метр, "Бөмбөгөр" худалдааны төвийн зогсоолоос 700 метр зайд, дараагийн зогсоол "ТБД Андууд"-ын зогсоол хүртэл  500 метр байна. Уг зогсоолоор давхардсан тоогоор өдөрт дунджаар 120 мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн зорчигч урсгалын судалгааг нийслэлийн Тээврийн газар хийсэн байна.

Иймээс нийслэлийн Тээврийн газраас тус асуудлыг олон нийтийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэхээр тогтов

 

Д.СҮРЭН

Эх сурвалж Өдрийн сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.