2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Энэ сард 3D нууцлалтай 100 долларын дэвсгэрт гүйлгээнд гарна

Энэ сард 3D нууцлалтай 100 долларын дэвсгэрт гүйлгээнд гарна

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

АНУ энэ сарын 8-наас эхлэн өндөр зэрэглэлийн нууцлалтай 100 долларын шинэ дэвсгэртийг гүйлгээнд гаргах гэж байна. Энэ  дэвсгэрт нь  ногоон өнгөө сольж, нууцлалын шинэ элементүүдтэй болж байгаа юм. Энэхүү 100 долларын дэвсгэрт нь цэнхэр, саарал, улбар шар гэсэн гурван өнгийг агуулах ба нууцлалын хувьд илүү нарийн болжээ. Тодруулбал, хоёр нууцлалын элементтэй болсон нь гурван хэмжээст тууз болон "бэхний саван доторхи хонх" хоёр юм. Харин хөрөг зураг хэлбэрийн усан тамга, өнгө нь хувирдаг хамгаалалтын утас, 100-ийн тоо зэрэг хуучин нууцлалууд нь хэвээр үлдсэн байна. Мөн дэвсгэртийн нүүрэн талд, 100-ийн тооны баруун талын зүүн дээд буланд жижигхэн FW гэсэн тэмдэглэгээ хийжээ. Хэрэв тийм тэмдэглэгээгүй бол энэ дэвсгэрт нь Форт-Верт-д биш, Вашингтон болон Колумб орчимд хэвлэгдсэн гэдгийг илтгэх аж.  Энэ шинэ гарч байгаа дэвсгэрт болон хуучин 100 долларын дэвсгэртүүдийн аль алиныг нь гүйлгээнд хэвээр байлгах гэнэ.

 

Сонирхуулахад, 100 доллар нь 1969 оноос хойш АНУ-ын хамгийн том мөнгөн дэвсгэрт байсаар ирсэн юм. Анх зуун долларын дэвсгэртийг 1862 онд гаргаж байжээ.

Энэ сард 3D нууцлалтай 100 долларын дэвсгэрт гүйлгээнд гарна

 

Энэ сард 3D нууцлалтай 100 долларын дэвсгэрт гүйлгээнд гарна

 

Энэ сард 3D нууцлалтай 100 долларын дэвсгэрт гүйлгээнд гарна

 

 

Ц.БАЯР

Эх сурвалж "Өдрийн сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.