2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Зочид буудлын өрөөнд 40 амьд могой байжээ

Зочид буудлын өрөөнд 40 амьд могой байжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Канадын цагдаагийн ажилтнууд Брэнтфорд хотын нэгэн жижигхэн зочид буудлын өрөөнөөс 30-137 см урттай 40 ширхэг амьд могой илрүүлсэн тухай “Рейтер” мэдээллийн агентлаг дамжуулсан байна. Эл хот нь Торонто хотоос 100 км-ийн зайд оршдог аж. Зочид буудлын ажилтнуудын мэдээлснээр, могой олдсон уг өрөөг гэр бүлийн хос нэг хоногоор түрээсэлсэн гэнэ. Гэвч цагдаагийнхан өрөө түрээслэгчдийг олж чадахгүй байгаа аж. Могойнуудыг маш таагүй байдлаар зүй бус орчинд чихэн хийсэн байсан ч мэргэжлийн хүмүүсийг дуудан асаргаанд өгснөөр нөхцөл байдлыг хэвийн болгосон аж. Чухам ямар шалтгаанаар нэг дор ийм олон могой цуглуулан хаа хүргэх гэж байсныг цагдаагийнхан тодруулахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Канадын Кэмпбелтон хотод савнаасаа гарсан аварга том могой хоёр хүүхдийг боон хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарсан билээ. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, амьтны дэлгүүрийн нэгдүгээр давхарт оршиж байсан шилэн хоргоноос алдагдсан могой хоёрдугаар давхарт гарч унтаж байсан хүүхдүүд рүү дайрсан аж. Канадад аварга могойг хувь хүний эзэмшилд байлгахыг хориглодог аж

Unen.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn