2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Б.Намуун: Жүжигчин бол нийгмийг удирдаж явах боловсон хүчин

Б.Намуун: Жүжигчин бол нийгмийг удирдаж явах боловсон хүчин

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

Б.Намуун: Жүжигчин бол нийгмийг удирдаж явах боловсон хүчин

"То bе or not to bе" шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн "Нэгдүгээр сарын 16-ы шөнө" жүжигт тоглосон авьяаслаг жүжигчин Б.Намуунтай ярилцлаа. Тэрбээр шинэ хамт олонтойгоо "Гээсэн хайраа аваарай" инээдмийн жүжигт тоглож байгаа юм.

 

-Шинэ хамт олон, шинэ уран бүтээлээр жүжигчний гараагаа эхлүүлж байгаа таны сэтгэгдлийг сонсмоор байна?

 

-Би өмнө нь "Мөрөөдлийн театр"-ын "Тэр чинь би" жүжгийн олны хэсэгт бүжиглэж байсан. Тийм болохоор энэ удаагийн жүжиг "Мөрөөдлийн театр"-ынхаа ах эгч нартай хамтран тоглож байгаа анхны бүтээл биш.

 

Харин мэргэжлийн жүжигчний хувьд бүтээж байгаа анхны бүтээл юм, "То bе оr not to bе-2" шоунд оролцож байхдаа театрынхаа гурван ахтай танилцсан. Намайг хоёрдугаар шатны шалгаруулалтаас гарч ирэхэд тэд надад "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин болох санал тавьсан. Тухайн үед би театрт ажиллах хүсэлтэй байсан болохоор саналыг нь шууд хүлээж авсан.

 

- Та " То bе оr not bе-2" шоуны дэд байрт шалгараад Солонгос Улсад суралцах эрхээр шагнуулсан. Гэхдээ та "Мөрөөдлийн театр"-т ажилласан..?

 

 -Солонгост зургаан сар суралцах эрхээр шагнуулсан. Тэр үед надад бас мэргэжлээрээ ажиллах боломж олдсон. Тэгээд л ажлын байртай болохыг илүү гэж шийдээд "Мөрөөдлийн театр"-т орсон. Би жүжигчнийг зогсч болдоггүй мэргэжил гэж боддог Олон жил ажилласан туршлагатай хүмүүс амралт авахад гэмгүй ч дөнгөж эхэлж байгаа миний хувьд мэргэжлээрээ ажиллах нь чухал байсан.

 

-Өөрийгөө ямар дүрд тогловол илүү тохирно гэж боддог вэ? 

 

-Би эсрэг талын дүр бүтээх дуртай. Гэхдээ энэ удаагийн жүжигт гэнэн хонгор, хайр татмаар охины дүр бүтээж байгаа. Ийм дүр бүтээхэд анхандаа хэцүү байсан. Харин хэдэн тоглолтын дараа учраа олж байна. Надад театрын ах, эгч нар маань их зүйл зааж өгч, тусалж байгаа.

 

Үнэнийг хэлэхэд эхний таван тоглолтод учраа олохгүй байсан шүү. Тайзан дээр анх гарахдаа их сандарсан. Шоу тоглолт үзэгчдэд тааруулж тоглодог юм шиг санагдсан. Энэ утгаараа тоглолт бүр адилхан байдаггүй. Тэгээд ч үзэгчдийн насны онцлогоос хамаарч үг хэлээ цэгнэдэг юм билээ. Тэр болгоныг мартахгүйн тулд дотроо байнга хяналт тавьдаг

 

 -Таныг "Ийм нэгэн явдап " киноны нарийн бичгийн дүрийг бүтээсэн жүжигчин Лия Ахеджаковатай адилхан гэдэг,

 

-Нэвтрүүлгийн үеэр Ц.Хулан эгч тэгж хэлж байсан. Тухайн үед л тэгж харагдсан юм байлгүй дээ /инээв/. Ер нь " То bе оr not to bе-2" шоу нэвтрүүлэгт оролцсоноор би өөрийгөө нээж чадсан. СУИС-ийг төгсч байгаа оюутнуудад ажлын байр амар олддоггүй. 

 

Мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа Драмын театр жилдээ гурван хүн л авдаг шүү дээ. Гэтэл мэргэжлээрээ ажиллах боломж олддоггүй учраас авьяастайгаа үзүүлж чадахгүй байгаа олон хүн байна. Тиймээс би өөрийгөө азтай хүн гэж боддог юм. 

 

-Жүжигчин болох шийдвэрийг хэдийд гаргасан бэ?

 

- Би Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийг төгссөн. Анхнаасаа л СУИС-д орно гэж боддог байсан. Тэгээд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино драмын ангид орсон. Ер нь багаасаа Хүүхдийн ордны бүжиг, төгөлдөр хуурын дугуйланд хичээллэсэн. Жүжигчин хүн бүхий л зүйлийг чаддаг байх ёстой.

 

Тэр ч утгаараа миний авьяасыг илүү нээх байх гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон. Жүжигчин бол нийгмийг удирдаж авч явах ёстой боловсон хүчин гэж боддог. Би СУИС-д эхний жил Ганхуяг багшийн ангид суралцаж байгаад хүүхэдтэй болсон.

 

Дараа нь үргэлжлүүлэн Мөнхдорж багшийн удирдлага дор суралцаад төгссөн дөө. Одоо хоёр хүүхдийн ээж болоод аз жаргалтай амьдарч байна. Дээрээс нь сургуулиа төгсөөд ажлын байртай болоод сэтгэл хангалуун байна.

 

-Та хэр бүжиглэдэг вэ?

 

-Хүнээс дутахааргүй бүжиглэчихнэ ээ.

 

-Жүжигчин хүнийг өнгөтэй зүйрлэвэл та өөрийгөө хэрхэн тодорхойлох бол? 

 

-Би хар өнгөнд дуртай. Хүн бүрийн бодол өөр. Миний бодлоор хар өнгө бусдаас хамгийн түрүүнд нүдэнд тусдаг.

 

Б.Сэлэнгэ

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.