2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын  заавар, зөвлөмж, холбогдох бусад хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.

            “Скай Жэт ХХК” нь ИНЕГ-ын удирдлага холбогдох албан тушаалтны талаарх мэдээллийг өндөр үнээр худалдан авах тухай мэдээллийг өдөр тутмын нэр бүхий хэвлэлүүдээр удаа дараа нийтэлж байгааг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж хувь хүн, байгууллагын нэр төрд санаатайгаар халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.

            Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, журам, зааврыг баримтлан ажиллах үүрэг бүхий агаарын тээвэрлэгч “Скай Жэт ХХК” нь ИНЕГ-ын удирдлага болон ажилтнуудад хуулиар олгогдсон чиг үүрэг, дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлж, саатуулах, хэрэгжилтийг зогсоох, дарамтлах хэлбэрээр өөрсдийн эрх ашигт нийцсэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахыг шаардаж, нисэхийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг алдагдуулах, цаашлаад төрийн байгууллагын хараат бус байдалд ноцтой нөлөөлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах эрхэнд хөндлөнгөөс оролцохыг санаархан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэйгээр иргэд олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан хууль бус үйлдлийг ИНЕГ-аас  шийдвэртэйгээр эсэргүүцэж байна.

Мөн Монгол Улсын иргэдийн танин мэдэх, үнэн зөв, бодитой, үндэслэлтэй,  мэдээлэл олж авах эх үүсвэр нь болсон, олон мянган захиалагчтай өдөр тутмын хэвлэлүүд энэхүү үйл ажиллагаанд татагдан орж, бодит бус мэдээллийг удаа дараа нийтлэн тарааж буйд гүнээ харамсаж байна.

Төрийн аливаа байгууллагаас гарах шийдвэрт хэн нэгэн хөрөнгө мөнгөтэй этгээд хөндлөнгөөс нөлөөлж, хүссэн шийдвэрээ гаргуулахаар заналхийлсэн бусармаг үйлдэл нийгэмд хэвийн үзэгдэл болох ёсгүй.

Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын олон заалтыг ноцтой зөрчсөн энэхүү үйлдэл, түүнд татагдан орсон нэр бүхий газруудын хариуцлагагүй үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгон, төрийн байгууллага, хувь хүний нэр төрийг сэргээлгэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР       

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn