2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Хуурамч мөнгөөр гүйлгээ хийвэл 2-5 жилийн ялаар шийтгүүлнэ

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийвэл 2-5 жилийн ялаар шийтгүүлнэ

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Хуурамч мөнгөөр гүйлгээ хийвэл 2-5 жилийн ялаар шийтгүүлнэ

Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ  хийхийг завдсан хэд хэдэн хэ­рэг гарчээ. 

Тухайлбал  энэ сарын 26-нд СХД -ийн “Сити шоп” хүн­сний дэл­­гүүрт хуурамч 20 мян­га­тын дэвсгэртээр гүйлгээ хий­­лээ гэх  мэ­дээллийн дагуу шалгахад тус дүүргийн ХV хороонд оршин суух 58 нас­тай эрэгтэй А  нь хуурамч дэвс­­гэртээр гүйлгээ хийснийг нь илрүүлжээ. Дээрх хэр­гийн улмаас цаг­даагийн байгуул­лагаас  хуу­рамч мөн­­­гөн дэвсгэртийг хаана хийж байгааг  ил­рүүлэхээр шал­галтын   бүрэлдэхүүн гар­­га­жээ.  

 

Ту­хайлбал хуурамч мөн­­­­­­гөн дэвсгэрт үйлдсэн, хуу­­рамч мөнгө гэдгийг мэд­сээр байж гүйлгээнд оруул­сан тохиолдолд эрүү­гийн хуулийн 176.1 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний төгрө­гөөр торгох, 3-6 сараар баривч­лах, 2-5 жил хорих ялаар шийтгэр хуулийн заалттай. 

Хэрэв хэргийг дав­тан буюу бүлэглэж урд нь энэ хэргээр шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэр­гийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тухайн этгээдийн эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох, мөнгөн дэвсгэрт хуу­рамчаар үйлдсэнийхээ хэ­­­рээр хөрөнгөжсөн бол бүх хөрөнгийг нь хурааж, улсын орлого болгохоор  заажээ.

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.