2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Б.ЭНХ-АМГАЛАН: ТӨРИЙН ӨМЧИТ “АЗЗА” КОМПАНИУДЫН ПАРК ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА

Б.ЭНХ-АМГАЛАН: ТӨРИЙН ӨМЧИТ “АЗЗА” КОМПАНИУДЫН ПАРК ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм

Өнөөдөр /2020.06.19/ УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн “Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн авто замчдын Баарангийн даваанд гүйцэтгэж буй зам засварын ажилтай танилцлаа.

Говь-Алтай аймгийн Баарангийн давааны авто замд туузан хашлагагүйгээс үүдэн цас, бороотой, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед осол гарах өндөр эрсдэлтэй байсан бөгөөд тус компанийн зүгээс хүсэлт ирүүлсний дагуу асуудлыг судлан үзэж, төсөвт өртгийг 2020 оны Улсын төсвийн Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулснаар ийнхүү хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах боломж бүрдэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам засварын ажилтай танилцах үеэрээ цаг уурын ямар ч нөхцөлд ажил үүргээ ажрахгүй гүйцэтгэдэг авто замчдадаа талархаж буйгаа хэлээд, ажлын амжилт хүсэв. Мөн тус байгууллагын парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn