2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг УБТЗ амжилттай барьж дуусгалаа

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг УБТЗ амжилттай барьж дуусгалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

      

Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй шинэ төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн жилээс эрчимтэй өрнөж амжилттай хэрэгжиж байна. Энэхүү бүтээн байгуулалтад Монгол Улсын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тус нийгэмлэг өнгөрсөн онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын дээд бүтцийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн юм. Уг замыг УБТЗ болон манай үндэсний компаниуд өөрсдийн хүчээр барьж байгуулсан нь монгол хүний өөртөө итгэх итгэл урам зоригийг улам бадраасан түүхэн үйл явдал болсон билээ. Мөн энэхүү бүтээн байгуулалт нь УБТЗ-ын техникийн хүч бололцоо, мэргэшсэн чадварлаг хамт олны туршлага, ур чадварт тулгуурлах нь төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэх үндэс болохыг тод харуулсан юм. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар дараагийн  төмөр замын том бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ын хамт олныг татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү төмөр замын дээд бүтцийг барих бэлтгэл ажлыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын даланг армийн анги салбарууд барих ажилтай зэрэгцүүлэн УБТЗ-ын хамт олон Зүүнбаянд үе угсрах баазыг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү баазыг амжилттай барьж байгуулснаар төмөр замын дээд бүтцийн үеэ ажлын фронтод ойр угсарч нийлүүлэх бололцоог бүрдүүлсэн юм. Тус үе угсрах баазыг барихын тулд нийтдээ 70 мянган метр/ куб газар шорооны ажил хийж, 400 метр урт краны зам, 6150 метр урт салбар замуудыг барьж, 20 тоннын краныг холоос зөөж авчирч босгосон байна. Ийнхүү бэлтгэл ажлаа сайтар хангасан УБТЗ-ын хамт олон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын эхний 50 км замын дээд бүтцийг богтно хугацаанд чанарын өндөр түвшинд амжилттай барьж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Энэ нь манай улсын хөгжилд 70 жилийн турш асар их үүрэг гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үүрэг оролцоо улам бүр өсөн нэмэгдэж байгаагийн тод жишээ болж байна.     

                               

 Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn