2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Хакүхо 27 түрүүлж, түүхэн амжилтад ойртлоо

Хакүхо 27 түрүүлж, түүхэн амжилтад ойртлоо

Нийтлэлийн төрөл: Спорт, Дэлхий дахинд, Онцлох мэдээ

Мэргэжлийн сүмогийн Аки башё өндөрлөж, тал нутгийн мон­гол хүү Хакүхо М.Даваажаргал 27 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг гардан авлаа. 

Тэрбээр өчигдрийн буюу 15 дахь өдрийн барилдаанд Харүмафүжиг унагаснаар 14 даваа, нэг унаа­тайгаар тэргүүлсэн. Хакухо өнгөр­сөн долоодугаар сарын Нагоя башёд түрүүлж, 26 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг авсан билээ. 

 

Ийнхүү тэрбээр Монголоос төрсөн анхны Ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг ахиулж, түүхэн амжилтад нэг ша­таар ахиж байгаа юм. Учир нь их аварга Тайхо 1960-1971 онд 32 удаа түрүүлж, түүхэн дээд амжилтын эзэн болж байсан бол Ёкозүна Чиёнофүжи 31 түрүү авч байжээ. 

Дашрамд дурдахад тэрбээр Озэки Кисеносатотой Аки башё­гийн 14 дэхь өдөр барилдаж, хөмсгөө сэт цохиулсан юм. 

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.