2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Шанхай хот чөлөөт худалдааны бүсээ нээлээ

Шанхай хот чөлөөт худалдааны бүсээ нээлээ

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд, Онцлох мэдээ

Хятадын Шанхай хотын газар нутагт чөлөөт худалдааны туршилтын бүс нээгдлээ. Энэ бүс нутагт орон нутгийн болон гадаадын компаниудыг татвараас чөлөөлж, зах зээ­лийн хувь хэмжээ тоо­цо­хоор төлөвлөж байна. Хя­тадын засаг захиргаанаас чө­­лөөт ху­дал­дааны бүсэд явуу­ла­хаар зэхэж буй хамгийн чу­хал туршилт бол чөлөөтэй хөрвөх чадвартай юань байх та­лаар БНХАУ-ын төрийн телевизүүдээр мэдээллээ. 

 

Чөлөөт худалдааны бүс 29 км.кв талбайг эзлэх юм. Энд Пудун нисэх онгоцны буудал, Яншань боомт зэрэг худалдааны чухал объектууд орж байгаа аж. Хятад улс энэхүү “капиталист туршилт”-ад дөрвөн жилийн турш бэлтгэсэн.

Шанхайн чөлөөт худал­дааны бүсийг 10 жилээр хөгжүүлэхээр төлөвлөн ажил­лаж байна. 

 

Одоогоор энд 36 ком­пани лиценз авсан бөгөөд гуравны нэг нь л гадаадын компаниуд байгаа аж. БНХАУ-ын удирдлагууд Шанхай хотыг инновацийн талбар болгон харж байгаа юм. 

Түүнчлэн Хятадын за­саг захиргаанаас чөлөөт ху­дал­дааны бүсэд гадаадын ха­рилцаа холбооны компа­ниу­дыг нэвтрүүлэхээр болсноо зар­­ласан. Энэ нь Хятадад ин­тер­нэтийг чөлөөтэй болоход хувь нэмэр оруулах юм. 

Эх сурвалж "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn