2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Хар жагсаалт руу гулслаа, хариуцлагыг нь хэн хүлээх вэ

Хар жагсаалт руу гулслаа, хариуцлагыг нь хэн хүлээх вэ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад бүртгэгдсэн.   Зуд ирвэл ухна хуцандаа гэгчээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СХЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг халснаар хариуцлага  өндөрлөсөн. Түүнээс  хэдхэн сарын дараа дахиад бүр доошилж Монгол Улсыг Хар жагсаалтад оруулж байгаагаа Европын холбоо мэдэгдлээ.

Үүний буруутан хэн бэ, хэнд хариуцлага тооцох вэ?  Сахил хүртээд шал дордов гэгч л болж байна.  Н.Баяртсайханыг Б.Лхагвасүрэнгээр солиод ч нэмэр алга.  Саарал жагсаалтаас гаргах байтугай бүр дордуулаад өнгийг нь хувиргаж Хар болгочихлоо.

Энэхүү саарал, хар жагсаалтад орно гэдэг нь  Монгол Улс мөнгө угаадаг,  терроризмыг санхүүжүүлдэг,  улстөрчид нь авлигжсан, энэ төрлийн нэг ч гэмт хэргийг шүүхээр шийдвэрлээгүй  гэдгийг илэрхийлж буй хэрэг. Түүнчлэн арилжааны банкууд өөрийн хөрөнгийн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ хаанаас бүрдүүлснээ тайлбарлаж чадаагүй. Банкууд нь мафижсан,  мөнгө угаадаг байж болзошгүй гэсэн үг.  Үүнийг олж илрүүлж хариуцлага тооцдог механизм манайд байдаггүй гэхчлэн олон хүчин зүйл бий.

Б.Лхагвасүрэн  Монголбанкны Ерөнхийлөгчөөр батлагдсан өдрөө ”Монгол Улс багаараа ажиллаж байж Саарал жагсаалтаас  гарна. Бид 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд аль болох хурдан хугацаанд Саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Саарал жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийгдэхээр байгаа. Үүн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэж байв.  Гэвч тэр бүхэн ажил хэрэг болсонгүй. Зургаан сарын дотор л сааралыг цагаан болгоно гэж ярьж байсан дэврүүн яриа  тэгсхийгээд мартагдаж, Хар жагсаалтаар дахин олон нийтийн ой санамжид ирж байгаа нь энэ.

Монголыг  Хар жагсаалтад оруулах тухай гадаадын хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд урьдчилан сануулж байх үед Б.Лхагвасүрэн  “Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан. Монгол Улс энэ ондоо багтаад Саарал жагсаалтаас гарчихвал Европын холбооны Хар жагсаалтад орохгүй байх боломжтой" гэж байсан ч хэдхэн цагийн цагийн дараа Монголыг Хар жагсаалтад оруулснаа Европын холбоо мэдээллээ.  Энэ хүн цаг хугацааны ямар баримжаатай байж,  үүсээд байгаа эрсдэлт нөхцөл байдлын талаархи мэдээлэл, мэдрэмжээс  ямар хол байж вэ гэж бодогдож байна.  

Одоо тэрбээр  тэрбээр "Монгол Улс 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад бүртгэгдсэн. Зургаан үндсэн асуудал байсан. Үүнээс гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон хурлаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн.

2020 онд коронавирусийн халдвартай холбоотой уулзалтууд цуцлагдаж байгаа ч тавдугаар сарын 11-нд Монгол Улсын ажлын хэсэг Олон улсын хамтын ажиллагааны багтай онлайн хурлаа хийнэ. Энэ хурлаар тайлангаа хамгаалаад гарвал Саарал жагсаалтаас гарах боломжтой” хэмээн ярьжээ.   Үнэн үү...Ердөө ирэх Даваа гарагт онлайн хурал хийгээд Саарал жагсаалтаас гарчих  магадлалтай юм байна.

Энэ мэтээр эрсдлийг урьдчилан харж, сэрж сэрэмжилж байхын оронд хар толгойгоороо хариуцах учиртай хариуцлагатнууд нь дандаа ингэж ниргэсэн хойно нь хашгардаг. 

Саарал жагсаалтад орно гэдэг бол Монгол авлига, хээл хахууль, улстөржилт зэрэг дандаа болж бүтэхгүй бүхэнтэй холбогдсон санхүүгийн системтэй улс гэдгийг л дэлхий хэлээд байгаа хэрэг. Шударга ёс үгүй болж, хууль журам тэгш үйлчилдэггүй, хулгайч луйварчдаа төр нь ивээдэг, товчхондоо шударга ёс, хуулийн засаглалын  үлэмж их хомсдолтой улс орон гэдгийг л дэлхий мэдрээд аргаа барахдаа саарал, хар жагсаалт руу  Африкийн “анд”-уудтай хамт нь оруулж нэрлээд байгаа хэрэг. Үүнийг дагалдсан хар мөр эдийн засагт байтугай иргэдэд ч нөлөөлнө. 

Г.Тулга

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn