2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхасын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна

Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхасын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна

Нийтлэлийн төрөл: Site News

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.

Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. 

Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “ Өнөөдөр Тасганы овооноос Эх нялхасын уулзвар хүртэлх авто замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна.  Замын ажилд хоёр техник асфальт, бетон дэвсэгч, хоёр хийн дугуйт,хоёр булт индүү,  хоёр ачаа болон нэг  усны машин ажиллаж байна.
Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд 100 гаруй замчид 24 цагаар замын ажилд ажиллаж байна.” гэв.

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх чиглэлийн хойд хэсгийн зам засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн урд замын ажил эхлэх юм байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn