2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Голомт банк “Шилдэг татвар төлөгч”, “Хамгийн олон ажлын байр бий болгосон” шилдэг 10 ААН-ийн нэгээр шалгарлаа

Голомт банк “Шилдэг татвар төлөгч”, “Хамгийн олон ажлын байр бий болгосон” шилдэг 10 ААН-ийн нэгээр шалгарлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг сахин биелүүлж, улсын төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Голомт банкийг Татварын Ерөнхий газрын дээд шагнал болох “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулжээ. Мөн Голомт банк улс орондоо хамгийн олон хүнийг ажлын байраар хангаж буй шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, “Хамгийн их ажлын байр бий болгосон” аж ахуйн нэгжээр тодорсон байна. 2819 хүнийг ажлын байраар хангасан Голомт банк өнгөрсөн жил улсын төсөвт 103 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг улс даяар Татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэж, шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Татварын Ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 21 дэх жилдээ зохион байгуулж, энэхүү өдрийг цахимаар тэмдэглэж, хамгийн их татвар төлж, улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлсэн шилдэг байгууллагуудыг олон нийтэд мэдээлж, алдаршуулах ажлыг хийж буйгаа Татварын Ерөнхий газраас мэдээлжээ.

Шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж нь Монгол улсад өнгөрсөн жил төвлөрсөн нийт татварын орлогын 45.3% болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлсэн бол шилдэг ажил олгогч 10 байгууллага 41,597 ажлын байрыг бий болгосон байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn