2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Д.Трамп: Ким Жөн Уныг сайн байгаад баяртай байна

Д.Трамп: Ким Жөн Уныг сайн байгаад баяртай байна

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд, Twitter

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг олны өмнө гарч ирсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

“Би түүнийг сайн байгааг хараад баярлаж байна” гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Ким Жөн Ун гурван долоо хоног орчмын дараа олны өмнө гарч ирсэн бөгөөд энэ хугацаанд түүнийг хүнд өвдсөн юм уу нас барсан байж магадгүй гэж таамаглаж байсан юм.

БНАСАУ-ын төв телевиз Ким Жөн Уныг бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон гэж мэдээлээд, түүний алхаж, инээж, тамхи татаж буй дүрсийг үзүүлсэн байна.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 15-нд БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний ойр арга хэмжээнд оролцоогүйгээс хойш түүний биеийн байдлын талаарх таамаглалууд гарч эхэлжээ. Энэхүү баяр нь БНАСАУ-ын улс төрийн хуанли дахь хамгийн чухал өдөр юм.

АНУ, БНАСАУ-ын удирдагчид гурван удаа уулзсан хэдий ч Вашингтон, Пёньяны цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон үед Ким Жөн Ун олны нүдэнд олон хоногийн турш харагдаагүй байна.

Хэрэв БНАСАУ-ын удирдагч төрийн эрх барих чадвараа алдах юм уу нас барсан бол дээрх үйл явц улам тодорхойгүй болох байжээ.

Д.Трампын хувьд Ким Жөн Уны биеийн байдлын талаарх мэдээлэлд нэг их ач холбогдол өгөхгүй байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn