2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Сонгууль 2020 - Зайлшгүй унших ном хэвлэгдлээ

Сонгууль 2020 - Зайлшгүй унших ном хэвлэгдлээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Сонгууль

 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам,эвсэл, түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан, нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн болох менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгогчдод зориулсан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номнуудыг худалдаанд гаргалаа.

Уншигч та энэхүү гарын авлага, номнуудтай танилцсанаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж Монгол Улсад хүчинтөгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн  тухай хуулийг хэрхэн мөрдөх, хууль хэрэглээний талаар, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь, бусад хууль тогтоомжид Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахаар хуульчилсан эсэх, зөвшөөрсөн болон хориглосон үйлдэл, нэр дэвшигч болон түүний багийн гишүүд өөрийн эрхээ зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, хэнд, хаана, ямар байдлаар гомдол, мэдээлэл, хүсэлт, санал гаргах, сонгуулийн үед зайлшгүй хэрэглэгддэг гэрээ, хэлцлийн загварыг бүгдийг нэг дороос бүрэн авах боломжтой юм.

Мөн хуульч хүний хувьд бид өөрсдийн мэргэжлийн тус нэмрээ оруулах зорилго өвөртлөн энэхүү бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байгаа бөгөөд товч, тодорхой, ойлгомжтой, хэрэглэгдэхүйц байх талаас нь онцгой анхаарч,  урд ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан үүсч болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл, гэрээ, нэхэмжлэлийн загваруудыг боловсруулж оруулсан болохыг цохон тэмдэглэе.   Эдгээр номнууд нь бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа болно.

Монгол Улсын 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улс нь Парламентын засаглалтай орон бөгөөд Улсын Их Хурал (Парламент)-ын сонгуулийг 4 жил тутамд явуулж, 76 гишүүнийг сонгон бүрдүүлэхээр заасан. Энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн  тухай хуулинд Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандат, томсгосон тойргоос сонгохоор хуульчилсан ба 2020 оны 6 сарын 24-ны өдрийн лхагва гаригт сонгуулийг зохион байгуулахаар товлосон.

 Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн  тухай хууль батлагдсанаар урьдах хуулиудаас зарчмын шинж чанартай хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүн нэр дэвшихгүй, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлэх тухай, Сонгуулийн хандивыг нэмэгдүүлсэн, цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлохыг хориглосон зэрэг болон бусад хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг 36 зөрчлийг дурдаж тэдгээрт тодорхой хариуцлага ногдуулахаар хуульчилж өгсөн. Эдгээр зөрчлийг 8 байгууллага, эрх бүхий албан тушаалтан шалган, шийдвэрлэж ажиллахаар байгаа юм.

Ингээд “эрхэм хүндэт уншигч та” бидний гаргасан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номнуудтай танилцан өөртөө бодит хөрөнгө оруулалт хийж, улс төрд манлайлан оролцохыг уриалж байна.

                        Танд болон танай багийн хамт олонд өндөр амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn