2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Д.Баттулгын алдааг Ш.Түвдэндорж засна

Д.Баттулгын алдааг Ш.Түвдэндорж засна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Сонгууль

Д.Баттулгын алдааг Ш.Түвдэндорж засна

-Улаанбаатарын унаган хүү Нийслэлийн АН-ыг дахин “толгойлно”-

УИХ-ын 2016 оны сонгуулиар ялагдал хүлээсэн АН-ынхан удирдлагын багтаа томоохон өөрчлөлт хийж залуу, туршлагатай улстөрчдөөр багаа бүрдүүлж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны оронд томилсон. Тэгвэл тус намынхан өнөөдөр бас нэгэн томилгоог хийх гэж байгаа нь улстөрийнхөний дунд төдийгүй эрх баригч МАН-ынханы анхаарлыг татаж эхэллээ.

Тодруулбал, тус намынхан 2017 онд өөрсдийгөө шинэчлэгдэж, нээлттэй нам болж байгаагаа тунхаглаж байсан. Тэгвэл тэд энэ удаад үүнийгээ баталж сонгуулийн гол цөм болсон Нийслэл рүү анхаарлаа хандуулж Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгыг Ш.Түвдэндоржоор солихоор болжээ.

Учир нь Д.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулиар Нийслэлийн АН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж намаа ялагдуулсан гэдэг хар тамгатай. Тэгсэн ч тэрбээр намаа удаа дараа ялагдалд хүргэсэн хэрнээ дахин Нийслэлийн АН-ыг гартаа оруулж өөрийнхөө гэр бүлийн нам болгож албан тушаалын томилгоог хайр найргүй хийж намынхаа гишүүдийг бухимдуулж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй түүнийг намынхаа Үндсэн дүрмийг тоодоггүй, намдаа бус гэр бүлдээ болон МАН-д үйлчилдэг гэдгийг намын нөхөд нь ярьдаг. Ийн хэлэхийн учир нь АН-ын дүрэмд “АН сонгуульд олонхи болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байдаг ч тэрбээр намынхаа дүрмийг үл тоон Нийслэлийн АН-ын дарга болж байсан сүйхээтэй нэгэн. Мэдээж Нийслэлийн АН-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Тиймээс тус намынхан 2016 оны сонгуулийн алдааг давтахгүйн тулд ийнхүү Д.Баттулгыг Ш.Түвдэндоржоор солих болсон шалтгаан нь энэ аж.

Ш.Түвдэндоржийн тухайд тэрбээр 2011 онд нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа “5 А” мөрийн хөтөлбөрийг санаачлан гаргасан мөн хуваагдаад байсан намынхаа нөхдийн талцал, тэмцлийг эвлэрүүлж 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтыг намдаа авчирч нийслэлд олонхи болж чадсан хэмээн одоо ч намынх нь нөхөд ярьдаг.

Тухайн үед Ш.Түвдэндорж намаа нийслэлийн ИТХ-д олонх болгоод зогсохгүй өөрөө ч УИХ-ын гишүүн болж нийслэлийн намын даргын албан тушаалаа Үүл баатарт сайн дураараа хүлээлгэн өгч байсан түүхтэй. Тэрбээр 1992 хойш өнөөдрийг хүртэл намынхаа Удирдах зөвлөлд тасралтгүй ажиллахдаа АН-ын ҮЗХ-ны намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж өөрийнхөө чадал чансааг бас л намынхандаа харуулаад амжсан.

Ийм л нэг тулхтай, түшигтэй, туршлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэх тодорхойлолтыг намынхаа нөхдөөс авсан тэрбээр ийнхүү нийслэлийн АН-ын даргын албан тушаалдаа дахин томилогдох болжээ.

Түүний бас нэг давуу тал нь гэвэл тэрбээр Улаанбаатарын унаган хүү. Нийслэлийн газар зүйн байдал иргэдийнхээ юу хүсч мөрөөдөж буйг хэнээс ч илүү мэдэх нэгэн. Тиймээс л тэрбээр 2012 онд түүхэндээ анх удаа намаа НИТХ-д олонхи болгосон нь түүний хамгийн том гавьяа учраас энэ удаад түүнд намынх нь нөхөд дахин итгэл хүлээлгэж 2020 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалт байгуулах чадалтай нэгэн хэмээн үзэж буй аж.

Ямартай ч АН-ынхан энэ удаад тавиулуудыг бус Улаанбаатарын унаган хүүд нийслэлийн хувь заяаг атгуулсан нь эрх баригч МАН-ын өмнөөс тавьсан тэсрэх бөмбөг ч байж мэднэ.

Erennews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn