2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » Тамхины хяналтын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлбэл уушгины хорт хавдар багасна

Тамхины хяналтын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлбэл уушгины хорт хавдар багасна

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд

Хүмүүс хорт хавдраар өвчилсөн, түүнийгээ эмч­­лүүлсэн гэж сонсож, харж, уулзаж л байснаас яг үүнээс болж хэмээн “угийг” нь бараг­тай бол мэддэггүй. Тэр ч байтугай шинжлэх ухаанд ч ямар механизмаар хэрхэн үүссэнийг нарийн тайл­барлаж чадаагүй л байгаа.

 

Харин уушгины хавдрын үүслийг бол олчихжээ. Өөрөөр хэлбэл уушгины хав­­­дар­тай 10 хүний ес нь тамхи татдаг болох нь судал­гаагаар нотлогдсон бай­­даг. Түүнчлэн тухайн хү­ний тат­сан тамхины утаа шууд амьсгалын замаар орж ууш­гинд шимэгдээд, цусны эргэл­тэд ордог. Энэ нь хүний биед хортой нөлөө үзүүлж улмаар хорт хавдар үүсгэдэг гэдгийг тогтоогджээ.

 

Үндсэндээ тамхи үүсээгүй байхад уушгины хавдрын тухай ойлголт байгаагүй гэ­хэд ч хилсдэхээргүй юм. Учир нь индианчуудаас анх тамхи бий болж европт нэвт­­­рэхэд уушгины хорт хавдраар өвчлөгсөдийн тоо огцом өссөн тухай дэлхийн түү­­хэнд тэмдэглэгдсэн бай­­даг аж. Өдгөө өндөр хөгжил­тэй орнуудын хувьд аюул дагуулсан өвчин болж хувирсан бөгөөд гадаадын улсуудад тамхины эсрэг хатуу тэмцэж, хуулиа чангат­даг байна. Үүний ачаар там­хи татах нь багасч, дам там­хидалтын эсрэг хатуу хууль хэрэгжих болсон тухай олон улсын туршлага бий.

 

Харин манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Эхний сар тамхичин бүр л “за, больё” хэмээн татгалзсан. Гэвч хяналт нь буу­рахын хэрээр тамхичдын “эрх чөлөө” дахин сэргэж өд­гөө гудамж, талбай хаа хамаагүй цэнхэр утаа суу­наглан, эхүүн үнэр сэнгэнэх болсон нь “Мон­голын хууль гурав хоног” гэдгийг гэрчилсэн.

 

Гэхдээ хуулиа дээдлэ­дэг­гүй хувиа хичээгч юм аа гэхэд аминдаа хайртай, арчаа­тай байх гээд үзвэл ямар вэ гэдгийг хэлмээр байна. Учир нь өдөрт 1-14 янжуур татдаг хүнийг тамхи татдаггүй хүнтэй харьцуу­лахад уушгины хорт хавд­раар нас барах эрсдэл найм дахин их байдаг. Харин өдөрт нэг хайрцаг буюу 20, түүнээс дээш янжуур татдаг хүмүүсийн эрсдэл 25 дахин ихэсдэг ажээ. Түүнчлэн янжуурын тооноос гадна энэ төрлийн хавдрын эрсдэл нь тухайн хүний тамхи татсан хугацаанаас илүү хамаардаг. Тухайлбал өдөрт нэг хайрцаг тамхийг 40 жил татах нь өдөрт хоёр хайрцаг тамхийг 20 жил татахаас илүү эрсдэл рүү түлхэдэг гэсэн судалгаа бий. 

 

Тамхины хэрэглээнээс татгалзаад ойролцоогоор 15 жил болсны дараа тухайн хүний уушгины хавдартай болох эрсдэл багасаж, там­хи татдаггүй хүнийхтэй адил болдог. Өөрөөр хэлбэл тамхинаас үүдэлтэй хавдар үүсэх нь тухайн хүн тамхийг хэдэн жил, хэр ихийг татсан бэ гэдгээс хамаардаг.

Мэдээж он удаан жил тамхи татсан хүмүүст юу ч гэж ухуулсан татгалзахгүй хэмээн “гүрийдэг”. Тэгвэл өөрийгөө биш юмаа гэхэд өрөө­лийн эрүүл мэндэд занал­хийлэхээ зогсоохыг шаар­дах нь зүй ёсны хэрэг гэдгийг ухамсарлуулах нь чухал юм. 

 

Учир нь уушгины хорт хавдраар өвчлөхөд орчны бохирдол, дам тамхидалт ч нөлөөлдөг. Хэдийгээр дам тамхи­далтыг тооцоолох нь хүнд­рэлтэй ч эрдэмтэн, судлаачид нэг цагийн турш тамхины утаатай өрөөнд байсан хүн 15 ширхэг ян­жуур татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч боди­суудаар амьсгалдаг боло­хыг нотлосон байдаг. Тий­мээс өрөөлийн уушги руу хавдрын үр цацахаа боль хэ­мээн тамхины хяналтын ту­хай хуульд зааж өгсөн байдаг.

 

Тэгэхээр энэхүү хуулийн хэрэгжилтэд анхаарал хан­­дуулж, хяналтаа чан­гатга­вал үр дүнд нь тун эерэг үзүүлэлт гарах нь тодорхой. Шууд бус байдлаар эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээнд тодорхой хэм­жээний ахиц гарч, энэ төрлийн хавдар буурна. Эмчил­гээнд нь зориулах шаард­лагатай хөрөнгийг өөр өвчтөнүүдэд зарцуулах бо­ломж­той болно гэсэн үг.

 

Хорт хавдар өргөс биш

 

Хавдар уушгинд өргөс мэт гэнэт шигдэж, сугалаад авчихаар өвдөхөө больчихдог амар “эд” биш гэдгийг бид аль хэдийн мэдэх болсон. Гэвч харамсалтай нь тэр бүр амьдралдаа хэрэгжүүлдэггүй нь цаг хугацаа алдаж, үхэл рүү алхам, алхамаар өөрийгөө ойртуулсаар бай­даг.

 

Уг нь уушгины хорт хавдраас урьдчилан сэргий­лэхийн тулд элэгний В, С вирус илэрч байсан болон 40-өөс дээш насныхан зургаан сар тутамд элэгний эход харуулж, хавдрын маркераа илрүүлэх цусны шинжилгээ өгч занших хэрэг­тэй.

 

Харамсалтай нь монгол­чууд бид хэнэггүй нь дэнд­сэн хүмүүс тул уушгины хатгалгаа зэргийг зарим хүн барагтай бол тоодог­гүй. Гэвч энэ мэт өвч­ний урхаг хавдрын суурь болох магадлал ч тун өндөр байдаг. Түүгээр ч зогсохгүй уушгины хавдрын шинж тэмдэг тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж янз бүрээр илэрдэг. Ихэнх хүн хавдрын эхний үе шатанд шинж тэмдэг илрээгүй хэ­мээн цаг алддаг бөгөөд өөр шалтгааны улмаас цээжний рентген шинжилгээ хийлгэж анхны оношоо мэдэх тохиолдол бишгүй бий.

 

Юутай ч байнга ханиал­гах, цусаар ханиах буюу цустай цэр гарах, цээжээр бага зэрэг өвдөх, амархан яд­рах, сульдан турах, амьсгаа ­давхцах буюу шуухит­нах шинж тэмдэг илэрвэл даруй­хан шинжилгээ хийл­гэх шаард­лагатай. Харин нэгэнт хавдар үүссэн байгаад биеийн бусад хэсгүүд рүү тархсан бол янз бүрийн шинж тэмдэг илэрч болзошгүй гэдгийг эмч нар хэл­дэг. Тиймээс л тэд урьдчи­лан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдахыг байнга зөвлөдөг.

 

Түүнчлэн хавдартай гэд­­гээ мэдсэн хүмүүс маш хурдан сэтгэлээр унадаг. Энэ нь хаьдартай хүнд сөргөөр нөлөөлдөг бөгөөд хавдрын тархалтыг нь түргэсгэдэг аж.

 

Өөрөөр хэлбэл, ихэнх хүн хавдар гэдэг нь үхлийн өвчин мэт ойлгодог. Тэгвэл энэ нь маш том эндүүрэл гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг.

 

Хавдрын шинжилгээ өгч, оношоо бататгасны да­раа “үе шатыг” тогтоох маш чухал “ажил” байдаг. Ууш­­гины хавдар хэр зэрэг томорсон, хавдар хэсэг газ­рын тунгалгийн занги­лаанууд, биеийн бусад хэс­гүүд рүү тархсан эсэхийг тодор­хойлдог. Ингэснээр эм­чилгээний аргыг сонгох, үр дүнг тодорхойлоход чу­хал нөлөөтэй байдаг гэнэ. Эмчил­гээний хувьд ихэнх хавдрын адил мэс заслын аргаар авах, химийн болон туяа эмчилгээ хийлгэдэг. 

 

Бидний хувьд заавал хав­дартай болохгүйгээр урьдчи­лан сэргийлэх арга хэмжээ авахын зэрэгцээ амьдаралын хэв маягаа жаахан л өөрч­лөхөд өвчлөх магадлал хэд дахин буурдаг гэдгийг санах нь чухал юм. Та бодоод үз нэг ширхэг янжуур хү­ний насыг дунджаар 5.5 мину­таар богиносгодог, өдөр бүр нэг хайрцаг тамхи татдаг хүний уушгинд нэг жилийн хугацаанд 1 бохь хуримтлагддаг байна.

 

Эх сурвалж "ӨГлөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.